Г.Шийлэгдамба сайдаа Н.Орхончимэг даргатайгаа танилц !!!
Ардчилсан нам толгойлж байгаа аймагт заавал нэг бусармаг үйл дэгдэж байдаг. Хууль зөрчих, албан тушаалын төлөө донтох, авлига авах гээд олон зүйлийг дурдаж болно. Энэ байдал нь улмаар эрүүл мэндийн салбарт халдварлаж, сүүлдээ хүний амь насанд хүрэх болжээ. Үүний нэг тод жишээ нь Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Н.Орхончимэг гэгч аж. Намын харъяаллаар аймгийнхаа эмнэлгийг толгойлох болсон тэрээр ёстой л дураар дургиж суудаг нэгэн бололтой. Тэр ч бүү хэл өвчтний, нас барагсадын түүхийг засч суудаг тухай эх сурвалж хэллээ. Юу гэсэн үг вэ. Энэ тухайд цахим ертөнцөд ч мэдээлэл байна. Тэгэхээр зарим зүйлээс тодруулъя. Хамгийн гол нь Н.Орхончимэг дарга намын харъяалал болон хувийн үзэмжээр ажилчдаа халж сольдог юм аж. Бусад салбар ч дүүрсэн хэрэг гэж бодоход эрүүл мэндийн салбараар ийн тоглож болохгүй. Тэгэхээр Н.Орхончимэг даргын тухайд дордохын долоон баримтыг дэлгэж, салбарынх нь сайд Г.Шийлэгдамбад танилцуулах гэсэн хэрэг.
Баримт:1
Тодруулбал, тус нэгдсэн эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгчээр олон жил үр бүтээлтэй хичээн зүтгэж буй их эмч Д.Энхтуяаг ажлаас нь халах тушаал гаргасан бол тэрээр Дотрын тасгийн эрхлэгч их эмч М.Алтантуулыг мөн халах тушаал гаргасан байна. Н.Орхончимэгийн үйлдсэн тогтоол шийдвэрийг үл зөвшөөрсөн хоёр эмч шүүхэд гомдол гаргаж анхан шатны хуралдаанаас заргаа авсан ч ажлаа хийж чадахгүй хохирсоор л сууна. Ямартай ч намын томилгооны хүн учраас шүүх засаглалаас том толгой гаргаж суудаг гэдгийг энэхэн жишээн дээрээс харж болно.
Баримт:2
Мөн нэг ноцтой зүйл нь тус эмнэлгийн чих,хамар, хоолойн тасгийн ахлах сувилагчаар ажиллаж байсан “Б” нь ажлын байрандаа нөхөрт нь удаа дараа дарамтлуулсандаа сэтгэл санааны цочролд орж Эрүүл мэндийн салбарынхаа “Ёс Зүйн Хороо-“нд хандсан ч үр дүнд хүрээгүй аж. Сувилагч “Б”-ийн архаг өвчин өдрөөс өдөрт хүндэрч улмаар цэл залуухан дөчөөдхөн насандаа хань ижил, үр хүүхдүүдээ үхэл хагацлын уйд унагаж 2015 оны 05-р сарын 11 нд өөд болжээ. 2013 оны 05-р сард Чингис хотын иргэн өндөр настан “Ж” гэдэг хүн даралт нь ихэсдэг тул Ахмадын сувилалд хэвтэн эмчлүүлж байхдаа, түргэн тусламжийн 103-н их эмч Ц.Баттүшигт үзүүлжээ. Өвчтөн “Ж”-г тухайн үед жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан их эмч Алтангэрэлд хүлээлгэж өгчээ. Гэвч Ж-гийн бие нь муудаж нас барсан байна. Талийгаач “Ж”-д хайхрамжгүй хандсан их эмч Алтангэрэл нь тус нэгдсэн эмнэлгийн эмчилгээний чанарын хяналтын дарга Анхмандахын нөхөр учир ямар нэгэн арга хэмжээ авалгүй өнгөрчээ. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл Н.Орхончимэг болон эмчилгээ эрхэлсэн орлогч Ц.Амгаланбуян нарын нөмөр нөөлгөнд байдаг болохоор тэр юмсанж. Харин өвчтөн “Ж”-д тусламж үзүүлж, чадлаараа зүтгэсэн 103-ын их эмч Баттүшиг, болон сувиллын эмч Хатанбаатар нарт хариуцлага тооцож төөрүүлсэн бололтой юм.
Баримт:3
Мөн тэрээр өөрийн итгэлт хүн гэх Эмчилгээний чанарын хяналтын дарга Анхмандахын бэрүүд болох мэргэжил эзэмшээд удаагүй байгаа их эмч Д.Отгонтуяаг чих хамар хоолойн тасгийн эрхлэгчээр, Н.Эрдэнэцацралыг поликилникийн эрхлэгчээр томилсон байна. Эмчлэх эрхийн зөвшөөрөл байхгүй эмч Мөнхсайхан гэгчийг дотрын их эмчээр гурван жил ажиллуулж байгаа нь хууль зөрчиж хүний амь насанд заналхийлсэн явдал юм.
Баримт:4
Мэс засалд орж буй өвчтөнөөс хагалгааны төлбөр авах ёсгүй атал 300-600 мянган төгрөг бэлнээр болон ахлах сувилагчдынхаа дансаар авдаг аж. Мөн нэг зүйл гэвэл түүний гарынх нь нөхөд ажил дээрээ архидан согтуурч хүний амь насанд хүрсэн тохиолдол бий. Тухайлбал, их эмч Мөнхсайхан архидаж олон хоног ажлаа таслаад ирэхгүй байсны улмаас өвчтөн “Д” гэдэг элэгний хатуурал, хэвлий нь усадсан, элэгний архаг дутагдалтай учир арга ядаад их эмч Л.Цэрэнхандад “үзээд өгөөч” гэж царайчилсан. Гэтэл Л.Цэрэнханд эмч “Энэ хүн миний үзэх ёстой өвчтөн биш байна” гээд халгаагаагүй гэнэ.
Баримт:5
Нүдний их эмч Ц.Азжаргал 2013 оны 06-р сарын 03-наас 07 хооронд яаралтай мэс засалд орж өвчтөй байжээ. Гэтэл Н.Орхончимэг дээрхи өвчтөй байсан эмчийн оронд “хавсран ажилласан” гэж тушаал гаргаад мөн л өөртөө илүү цалин авчээ. Их эмч О.Намжилмаа, М.Ариунаа нар нь хоёроос гурван эмчийн ажлыг орлон гүйцэтгэж байхад хавсран ажилсан цалинг нь олгоогүй хохироожээ. Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид үр дүнгээ тооцуулах гэж өөрсдөөсөө мөнгө гаргаж эд зүйл авч байж асуудлаа шийдүүлдэг юм байх. Жишээ нь угаалгын машин, саван воок, индүү гэх мэт. Тус байгууллагын үйлчлэгч Өлзийцэцэг нь угаалгын машин авч өгөөд оны тэргүүний ажилтан болжээ.
Баримт:6
Ажил мэргэжилдээ ноцтой алдаа гаргасан зарим нэгэн эмч нарыг гэмт үйлдлээс хаацайлж, нас барьсан хүний өвчний түүхийг задлан шинжилгээнд орсоны дараа нь засаж дахин бичүүлж оношийг нь зөрүүлэхгүй тааруулах хууль бус үйлдлийг аймшиггүйгээр хийдэг талаар баттай эх сурвалж мэдээлж байна. Энэхүү бусармаг хүн чанаргүй асуудлыг хүүхдийн их эмч Эрдэнэсувдаар бичүүлжээ.
Баримт:7
Нэгдсэн эмнэлгийн дарга Н.Орхончимэг даатгалыг дур мэдэн зохион байгуулж үүнийхээ урамшилд 1, сая 500 мянган төгрөг авч байжээ. Н.Орхончимэг дарга нь жилд дөрвөн удаа эмнэлэгт хэвтэж эмчилүүлдэг аж. Эмнэлэгт хэвтэж байхдаа дур мэдэн “ХЕПАМЕРЗ” гэдэг өндөр үнэтэй тариаг өөртөө цагаар тарьдаг гэнэ. Уул нь энэхүү ховор тариаг өвчнийхөө эцсийн шатанд очсон хүнд л хийдэг аж.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
1. Нийтлэгчээ эх орондоо олигтой гавъяа байгуулж, ганц амьтны ч болов амь насыг аварч гийгүүлээгүй байж өч төчнөөн хүний бас хүүхдийн амь нас аварч эх орондоо хэнтийчүүддээ хэлэх үгтэй хийсэн ажил, байгуулсан гавъяатай мөрөөрөө ажлаа хийж яваа төрийн албан хаагчдыг битгий улс төрийн бай болго. /Чамайг бас чиний сэтгэлгээний цар хүрээг өрөвдөж байна ядаж ном унш ургуулан бодох чадвар чинь хөгжинө/
2.Шүүмжилж бас бичиж болно гэхдээ баримт нотолгоотой үндэслэлтэй зүйл бичих хэрэгтэй. Өөрсдийн мэдлэг чадвараараа өдий хүртэл явж ирсэн хүмүүсийн хичээл зүтгэл, байгуулсан гавъяа бас өөрсдийнхөө, гэр бүлийнхээ, үр хүүхдийнхээ төлөө туулж өнгөрүүлсэн цаг хугацааг битгий хэн нэгний эсвэл аль нэг улс төрийн нам, бүлэглэлийн харъяалал мэтээр харуулах гэж хичээ ХҮН БҮХЭН ЧАМ ШИГ ДЭЛХИЙН БӨӨРӨНД НААЛДСАН ХАЧИГ ШИГ ХҮМҮҮС БАЙДГҮЙ ЮМ.
3. Эмч, эмнэлгийн ажлыг чам шиг хов живээр эсвэл хэдэн халтар төгрөгний үнэр авчаад юу гэж худлаа бурж хүний нэр хүндэд халдах вэ? гээд компьтерийн ард тааз ширтээд keyboard-нийхоо үсгийг хайж суудаг утсан хүүхэлдэй ойлгохгүй. ойлгохыг хүссэн ч чиний ухаан, IQ 2 чинь үл хүрэх учраас хэн нэгний утсан хүүхэлдэй болж сууна. /Ядаж амьдралд чинь урсаад өнгөрч байгаа цаг хугацааг зөв зохистой ашиглаж сур иймэрхүү хэнд ч хэрэггүй хэн ч тоож уншихгүй нийтлэл бичиж суухаар гэртээ харьж гэр бүлдээ алтнаас үнэтэй цаг заваа зориул/
4. Хуулийн хүрээнд энэ асуудлыг авч үзвэл Олон нийтийн сүлжээнд тэр дундаа бусдын нэр, алдар хүндэд санаатайгаар халдсан ийм нийтлэл бичиж байгаа бол нийтлэгч нь овог нэрээ бичиж байх хэрэгтэй. бичихгүй юм бол энэ site хууль зөрчин байж нийтлэлийг нь олон нийтэд түгээж хууль зөрчиж болохгүйг хойшид анхаармаар.
5. Эцэст нь чамд би хүн шиг хүний ёсоор ганц зөвөлгөө өгөхөд хүнд тус болж чадахгүй бол бусдын амьдралд гай болохгүй амьдарч сур?
6. Нийтлэгчээ чамайг бодвол би хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн болж сурсан хүн тиймээс овог нэрээ үлдээе.
Сэтгэгдэл үлдээсэн Б.Оюунбаатар шаардлагатай бол ажлын газар утасны дугаараа үлдээе. чиний зөв гэж бодож байвал холбогдох газарт гомдол гаргах эрх нь чамд үргэлж нээлттэй.

Сэтгэгдэл үлдээсэн Б.Оюунбаатар шаардлагатай бол ажлын газар утасны дугаараа үлдээе. чиний зөв гэж бодож байвал холбогдох газарт нь гомдол гаргах эрх нь чамд үргэлж нээлттэй.
эд нар одоо өөрсдийгөө өмөөрөөд үхлээ л дээ огт худлаа юм хүн зохиож бичихгүй л байлтай.
Үнэн худлын дэнсийг иймэрхүү зүйлээр дэнсэлдэг бол чи ч хол явахгүй ухамсартай хүн юм байна даа.
ядарсан нийтлэгч, ядмагхан үгтэй дэмжигч 2 юм биздээ хахахах
ЭМСайд ч юугаа мэдэхэв орон нутагт юу болж байгааг. Хүнээ олоогүй томилгоо, хүний үнэргүй Орхончимэг, аялдан дагалдагч Амгаланбуян, Анхмандах, Дулмаа нар сайн дураараа ажлаа өгч олон хүнийг баярлуулаач. Эмнэлгийн ажилчид та нар эрүүлээр сэтгэж хүн шиг удирдлагатай болох цаг болсон юм биш үү? Засаг дарга гэж мэдрэмжгүй нөхөр байх юм.
нам дагасан хүмүүс ЭМСалбарыг самарч дууслаа хөөрхий
Буруу зөвийг нь хэлээд өгөх хүнгүй, хэлээд ч ойлгохгүй, улаан цагаандаа гарсан эмч гэхэд хэцүү хүн дээ, эмч байхад нь хүн үзүүлж байсан цэхэлзээд, ааштай гэж жигтэйхэн, хүнтэй нийцгүй, муу санаатай, өөдгүй л хүн дээ, манай байранд байдаг юм сайн хэлж байгаа хүн байхгүй
дарга нь буруу хүн байвал бусад удирдлагууд нь бас тийм байх ёстой юу? эцэг эх нь тэнэг бол үр хүүхэд нь тэнэг гэдэг шиг юм ярьх юмдаа. Үхэх гээд хэвтэхдээ эмчээ гэж, Алуулах гээд ирэхдээ цагдаа гэж хуцдаг байж нэг л мэдэмхийрч муулсан хүмүүс хүний урманд ганц мод тариж эх орондоо гавъяа байгууллаагүй байж битгий мөрөөрөө өөрсдийн хүч хөдөлмөрөөр ажлаа хийж яваа хүмүүсээр амаа бузартуул сда ийм сэтгэхүй хаа сайгүй байх юмаа.