“САМСУНГ”-ИЙН 600 САЯ ГАР УТАС ХАКЕРДУУЛАХ БОЛОМЖТОЙ
Хэрвээ та “Самсунг”-ийн гар утас ашигладаг бол таны зураг, зурвас болон бусад мэдээлэл алдагдахад маш хялбар юм. Учир нь хакерууд маш энгийн, хялбар аргаар таны утсанд нэвтрэх боломжтой. Мөн үүнийг “Самсунг” хэдэн сарын өмнөөс мэдэж байсан байна.
Гар утасны товчлуурын программын сул талыг ашиглан хакерууд гар утсыг шинэчлэх сүлжээнд холбох сервер мэт дүр исгэн гар утсанд тань нэвтэрч аппликэйшн суулгах, зурвасыг чинь унших, камер болон микрофоныг хянах зэрэг үйлдлийг хийж болдог байна.
“Гар утасны үгийг урьдчилан таамаглан шивэх чадварыг нэмэгдүүлэх үндсэн технологийг бид “Самсунг”-д нийлүүлдэг. Уг технологийг “Самсунг”-ийн гар утсанд суулгаснаар тус төхөөрөмжийн аюулгүй байдал суларсан. Энэ алдааг залруулах гэсэн “Самсунг”-ийн хүчин чармайлтад бид чадах бүхнээрээ тусалж байгаа боловч аюулгүй байдал гэдэг бол хамгийн чухал асуудал юм” гэж “SwiftKey” мэдэгдэлдээ дурджээ.
600 сая “Самсунг” маркийн утсанд нэвтэрч болох энэ сул талыг илрүүлсэн гар утасны технологийн аюулгүй байдлын “NowSecure” компанийн эрдэмтэд уг мэдээллийг өнгөрсөн 11 дүгээр сард “Самсунг” компанид мэдэгдсэн байна. Асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ахиц, дэвшил хэдэн сар гараагүйн улмаас эрдэмтэд энэ тухай олон нийтэд мэдэгджээ.
URL: