ТУУЛ ГОЛД 15 НАСТАЙ ХҮҮ ЖИВЖ НАС БАРСАН БАЙНА
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцсийн буудлын харалдаа өчигдөр үдээс хойхно Туул голд хүүхэд осолдож, нас барсан байна.
Дуудлагаар нийслэлийн Аврах ангийн эрэн хайх салбарын бүлгийг очиход 15 настай, эрэгтэй хүүхэд голын усанд живсэн байсан бөгөөд цогцсыг нь гарган цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Урин дулааны улирал аялал зугаалгын үе, эхэлж сурагчдын хичээлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэлээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна.
URL: