Урианхай түмний соёл, урлаг, спортын “Алтан хүрээ–VIII наадам”

30a8fe18f5b8273ebigУрианхай түмний соёл, урлаг, спортын “Алтан хүрээ–VIII наадам” Наадмын зорилго Урианхай түмний ёс, зан заншил, өв уламжлал, соёл, урлаг, спортын төрөл, зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, сэргээн хөгжүүлэхэд уг наадмын зорилго оршино. Наадмын зохион байгуулалт “Алтан хүрээ” наадам гурван жил тутам зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ удаад Улаанбаатар хотын урианхай иргэд хариуцан зохион байгуулахаар болсон. Наадмын үйл ажиллагааг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, Цонжин болдог цогцолбор, Ариг Монгол Хаад жуулчны баазад 2015 оны 7 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулна. Наадамд Монгол улсын урианхай түмний олноор суурьшдаг орон нутаг, аймаг, сумдаас болон урианхай иргэдийн амьдарч аж төрдөг БНХАУ-ын Шинжаан Уйгар, Өвөрмонгол, ОХУ-ын Халимаг зэрэг газруудаас 20–30 хүний бүрэлдэхүүнтэй 1-2 баг оролцож, угсаатны соёл, ёс заншил, спорт, урлагийн төрлүүдээр өрсөлдөх юм. Энэ удаагийн наадмын онцлог нь дээр дурдсанаар хөрш хоёр орны урианхай угсаатан оролцох болсноороо олон улсын шинжтэй, өргөн цар хүрээтэй зохион байгуулагдахад оршино. Наадамд оролцох гадны баг орон нутаг, аймгууд 2015 оны 6 дугаар сарын 01-ний дотор багийн гишүүд, оролцогчдын нэрс болон багийн танилцуулга холбогдох материал зэргийг наадмын зохион байгуулах хороонд ирүүлсэн байна.

Наадмын хүрээнд зохион байгуулагдах урлаг, спортын арга хэмжээний төрөл

Нэг. Нээлт, ёслолын арга хэмжээ Монгол Улсын аймаг, нийслэл, улс орон тус бүрээс 20-30 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй

1 баг 20-30 минутын хөтөлбөртэйгээр оролцоно. Нээлтийн арга хэмжээг аймаг орон нутаг, гадны баг төлөөлөгчдийг танилцуулж, багийн танилцуулга хийх байдлаар ёслолын жагсаал хүндэтгэлийн хэлбэрээр хийнэ. Үүнд:

1. Багууд үндэс угсаатны хувцас, гоёл, зүүсгэлээр жигдэрч, нум сум, хөгжим зэмсэг, бусад онцлог зүйлсээ агсаж, барьж оролцоно. Баг бүрийн танилцуулгыг урьдчилан бичгээр авч, тухайн үед зарлан танилцуулна.

2. Жагсаал хүндэтгэлийн арга хэмжээг уламжлалт парадын хэлбэрээр хийнэ.

3. Урианхай түмний онцлогийг улс орон, ард түмэнд сурталчлах зорилгоор телевизийн шууд дамжуулалт хийх, тусгай нэвтрүүлэг хийх тул зохион байгуулалттай оролцож тусгай бичлэгүүдийг ч хийлгэнэ. Тиймээс зарим зан үйл, онцлог бүхий зүйлсийг нэгдсэн бэлтгэлтэйгээр нээлтийн арга хэмжээний үеэр наадмын талбайд сонирхуулан үзүүлнэ. Үүнд:

-Өдөр тутмын уламжлалт зан үйл, заншил, хэвшлийн тухай /мал маллагаа, аж ахуйн холбоотой онцлог зан үйлийг хойч үедээ өвлүүлэхэд чиглэгдсэн шинэ, сонирхолтой хэлбэрээр харуулах/

-Хуримын зан үйл, бэр буулгах

-Урт үлгэр, тууль хайлах,

-Нутаг нутгийн түмний зан заншил, ёс горимыг харуулсан уламжлалт зан үйлийг жүжигчилсэн хэлбэрээр бэлтгэнэ.

-Мөн орчин үеийн дуучид, хамтлагийн тоглолт, үзүүлбэрийг оруулж, орчин цагийн агуулгыг ч багтаана.

Хоёр. Урианхай сур харваа, үндэсний бөхийн барилдаан Тэмцээн бөхийн барилдаан, урианхай сурын харваа гэсэн үндсэн 2 төрлөөр явагдана. Урианхай сурын харваа нь багийн болон цуваа харваа гэсэн төрлөөр цэц мэргэнийг шалгаруулна.

Гурав. Урианхай ардын аман зохиолын уралдаан Үүнд дараах төрлүүдийг хамруулна: Тууль, ерөөл, магтаал, яруу найраг, язгуур хэлний цэцэн үгс, хошин шог

Дөрөв. Урианхай ардын дууны тэмцээн Тэмцээн ардын уртын дуу, богино дуу гэсэн 2 төрлөөр явагдана.

Тав. Урианхай ардын бүжиг, бий биелгээ Тэмцээн бий биелгээ, сугсарга, цацал гэсэн 3 төрлөөр явагдана.

Зургаа. Урианхайн хөгжмийн зэмсэг, хөгжмийн төрөл Тэмцээн: Икел, товшуур, цуур, аман хуур, хөөмий, исгэрээ гэсэн 6 төрлөөр явагдана.

Долоо. Урианхайн уламжлалт гар урлал, хувцас хэрэглэл, эд зүйлс Тэмцээн: хамгийн шилдэг үндэсний хувцас, загвар зохион бүтээгч, гоёл чимэглэл,зүүсгэл, гар урлал, үндэсний эдлэл хэрэглэл шалгаруулна.

Найм. Урианхайн тоглоом, наадгай Тэмцээн хорол, үүчүүр, 100 цааст хөзөр, цагаан мод хаях гэсэн төрлүүдээр явагдана.

Ес. Урианхайн эртний мартагдсан урлаг, ёс заншлын зүйлс Мартагдаж бүдгэрсэн эртний урлаг соёлын зүйлсийг сэргээн гаргаж ирэх

Арав. Эрдэм шинжилгээний хурал Урианхайн гарал үүсэл, түүх, ёс заншил, соёл урлаг, аж байдлын талаар өргөн хүрээтэй эрдэм шинжилгээ, судалгааны илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулна. Илтгэлд оролцох бүтээлүүдийг 6 сарын 01-ны дотор хүлээн авч, хөтөлбөрийг гаргана. Арван. Хаалтын ажиллагаа, галын наадам, галын тахилга Хаалтын ажиллагаа, наадмын туг шилжүүлэн гардуулах ёслол, хүндэтгэлийн аргахэмжээ, галын наадам, галын тахилгаНаадмын шүүгчид:Шүүгчид нь Урианхайн өв уламжлал, ёс заншил, соёл, урлагийн өндөр мэдлэгтэй, уралдааны чиглэл чиглэлээр мэргэжлийн болон мэргэшсэн хүмүүсээс бүрдсэн байна. Шүүгчдийг “Алтан хүрээ” наадмын зохион байгуулах хороо томилж ажилуулна.

Шагнал, урамшил:Шүүгчдийн нэгдсэн дүнгийн үзүүлэлтээр уралдааны төрөл бүрээр 1, 2, 3 дугаар байрэзлүүлэн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

 

 

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО:Санал хүсэлтийг дараах утас, цахим хаягаар холбогдож, хүлээн авна.

Утас:Б.Лхамсүрэн 99002668, Ж.Самбуу 89993085, А.Эрдэнэцэцэг 99173264,Н.Цэгмэд 99414452, С.Амартүвшин 99054673

Цахим хаяг: amartuvshin@msue.edu.mn, amar_sy2011@yahoo.com


URL:

Сэтгэгдэл бичих