Гишүүд Эрдэнэс тавантолгойн тараасан хүрмийг голов

28c690640bb2d1fdaa15c18dcd81ba3fЭрдэнэс Тавантолгой төрийн өмчит компанийн зүгээс сүүлийн үед Тавантолгойн гэрээний асуудлаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, дотоодын компаниа дэмжихийг төрийн өндөрлөгүүдэд хандан уриалсаар байгаа.

Тэгвэл чуулганы нэгдсэн хуралдааны танхим дахь гишүүдийн ширээн дээр  өнөөдөр тус компаниас “За гэж хэлье” гэсэн уриалга бүхий уурхайдаа очихыг урьсан хантаазыг тавьсан байлаа. Гэсэн ч ихэнх гишүүд халаасгүй тул өмсөхөд тохиромжгүй байна гэж үзжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа “Халаас байхгүй халаас нь хоосон гээд овоолоод хаяж байна.Айхтар улс шүү…” гэж бичсэн байна.

Ж.Мядагбадам

 

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Нэр: оюутолгойн хүрэм Огноо: 18 June 2015

Тэмээн дээрээс наран ойрхон байсан бол үнэг тохсноос хойш нар холдсон Оюутолгойн логог хараарай үнэг байгаа нар биш шүү

Сэтгэгдэл бичих