Х.Тэмүүжиний “сайн дүү” Г.Сарангэрэл дахин хэрэгт холбогджээ

saraaaaaaХууль зүйн экс сайдын нялх амраг гэж нэрлэгдэх болсон Г.Сарангэрэл хоёр сарын өмнө эрх чөлөөтэй болсон билээ. Гэтэл тэрбээр дахин хэрэгт холбогдон, эрэн сурвалжлагдаж байгаа талаарх мэдээлэл чих дэлслээ.

Тодруулбал,  СХД-ийн 16 дугаар хороонд  оршин суугч Ганбаатар УНХ 22-73 улсын дугаартай, Соната-6 маркийн автомашинаа алджээ. Ганбаатар ийнхүү машин алдсан талаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа өөрийн төрсөн охин болох Сарангэрэлийг сэжиглэж буй талаараа дурдсан хэмээн албаны эх сурвалж хэлж байна.

Түүнчлэн энэхүү гомдлын дагуу шалгаж үзэхэд Х.Тэмүүжингийн “сайн дүү” Г.Сарангэрэл байсан бөгөөд Ганбаатар машинаа олж авсан учир төрсөн охиныхоо нэр дээр гаргасан гомдлоо буцаасан аж.

www.mnews.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих