Зэсийн үнэ тонн нь 4000 ам.доллар хүрч магадгүй

097ebff25f84beaaoriginalГрафик эх сурвалж: Лондоны металлын бирж 2015

Евро бүсийн бужигнаан дуустал түүхий эдийн зах зээл ёроолдоо хүрэх нь

Түүхий эдийн гол хэрэглэгч болох АНУ болон БНХАУ-ын эдийн засаг өсөлт үзүүлэхгүй буйгаас шалтгаалан зэсийн үнэ үргэлжлэн унасаар байна. Никел болон хөнгөн цагааны үнэ унасан бол зэсийн үнэ хамгийн ихээр буюу гурван сарын хамгийн доод түвшинд очоод байна.

Мягмар гарагт АНУ-ын барилгын салбарын дүн мэдээ хамгийн идэвхтэй үедээ буюу тавдугаар сард дөрвөн хувь агшсан мэдээ гарсан. Грек улс төлбөрийн чадваргүй гэдгээ зарлахад ойртсон гэх таамагтай зэрэгцэн түүхий эдийн зах зээлд цохилт өглөө.

Хэрэв Грек улс дампуурлаа зарлавал Евро бүсийн бужиг­ наан дуустал түүхий эдийн зах зээл ёроолын бүсэд байх төдийгүй нэг тонн нь 4000 ам.доллар хүртэл доошилж тун болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна. Одоогоор Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ огцом доошилж, нэг тонн нь 5765.5 ам.доллартой тэнцэж байна.

Лондоны металлын бир­ жийн гол зургаан түүхий эдийн үнийг хэмждэг LMEX индекс он гарсаар хамгийн доод түвшиндээ хүрээд буй нь гол хэрэглэгч болох Хятадын эрэлт хөрж буйг илтгэж байна.

Хятадын эрчим хүчний өргөтгөлийн хөрөнгө оруу­лалт нь тус улсын зэсийн хэрэглээний бараг тал хувийг бүрдүүлдэг бөгөөд зөвхөн энэ жил 10 хувиар буураад байгаа юм.

Ц.Мөнжин

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих