Д.Одзаяаг дуурайсан хөтлөгчид паянгаа дэлгэж эхэллээ
МҮОНТ-ийн нэрийн хуудас нь гэмээр чадварлаг нэвтрүүлэгчдийн залгамж халааг сэтгүүлч Д.Одзаяа тун ч амжилттай үргэлжлүүлж буй. Түүний бэлтгэл сургуулилтаа хийж буй нэгэн бичлэг цахим ертөнцөд тавигдсанаар богино хугацаанд олон хүний анхаарлыг татсан. Манайдаа л “од” гэгддэг хип хопчид, репперүүдээс илүү үг өгүүлбэр нь ойлгомжтой, хурдан шуурхай хэллэгтэй нэвтрүүлэгч бүсгүйн дасгал сургуулилтыг магтан сайшаасан хүн их.
Улмаар түүний нөхөр болох “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяа, мөн тэдний оршин суудаг тансаг хаус нь 700 саяын үнэтэй гэх мэтчилэн нэвтрүүлэгч бүсгүйг тойрсон хувь хувьсгалын олон мэдээлэл ар араасаа хөвөрсөөр байгаа. Тэгвэл “цахим ертөнцийн од” болсон Д.Одзаяаг зарим телевизийн хөтлөгчид дуурайн хурдан шуурхай ярих гээд онигоонд орж буй сурагтай.
Энэ талаар ихэнх хүмүүс шүүмжлэлтэй хандсан төдийгүй “Бид-4” хамтлагийн гишүүн Б.Замбалгарав “Тэр нэг хөтлөгч охины түргэн хэллэг шиг бичлэг гарснаас хойш энэ зарим телевизийн хөтлөгч нар урьдынхаасаа хэт хурдан ярих гээд байдаг болоо юу даа. Тэрэндээ түүртээд ч байх шиг. Хурдан удаандаа биш, гацаж түгдрэлгүй текстээ ойлгуулахдаа байдаг баймаар юм” хэмээн шоолонгуй хандсанаа нуусангүй ээ.
Эх сурвалж: photonews.mn
URL: