Согтуу жолооч хоёр хүүхэдтэйгээ явсан эмэгтэйг дайрч, амь насыг нь хохироожээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан тоо буурахгүй байгаа бөгөөд энэ үед гэмт хэрэгт холбогдох нь ихэсч байгаа аж. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өчигдөр хоёр хүүхэдтэйгээ явсан эмэгтэйг согтуу жолооч дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна.

uls_558120059524b_1 (1)

Энэ мэтчилэн гэмт хэргүүд өсөж байгаа учраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүст ногдуулах хариуцлагыг чангатгах талаарх хуулийн төслийг яаралтай батлах шаардлагатай байгааг Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат хэллээ. Он гарсаар эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн хэрэг 870 бүртгэгдэж, 554 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 141 хүн амь насаа алдсан байна. Амиа алдсан хүмүүсийн 15 нь хүүхэд бөгөөд өнгөрсөн жилээс өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Хөдөө орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, зогсоох арга хэмжээ авч чадахгүй байх, стандартын шаардлага хангаагүй мотоцикльтой хөдөлгөөнд оролцох, хамгаалах бүс, малгай хэрэглээгүй, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих зэргээс шалтгаалж байна.

Харин нийслэлд гарч буй ослууд нягтрал ихтэй үед хоорондын зай бариагүйгээс мөргөлдөх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах, хамгаалах бүс, хүүхдийн хамгаалалтын суудал хэрэглэж хэвшээгүйн улмаар гарч байгаа аж. Урин дулааны улирал эхэлж, амралт зугаалгын цаг эхэлж буйтай холбоотойгоор хөдөө орон нутгийн замд согтууруулах ундаа хэрэглэн хөдөлгөөнд оролцож, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгдэх хандлагатай байгаа тул Замын цагдаагийн газраас иргэддээ замын хөдөлгөөний дүрмээ сайтар биелүүлэхийг анхааруулж байна.


URL:

Нэр: зочин2016 Огноо: 20 June 2015

Бүгд зогсоо монголчууд бар Арх бол бүгд устаг монгол засаг төр бүгд бас төр гишүүн устаг тэггүй монгол цэвэр орон бол 2016 он АНнам гарах хэрэгүй монголчуудаа 2016 он МАХН нам гараа монгол 2 жил юү бүтсэн монгол зарах өөрчөлт хэсэнүү АНнам гэж монголчуудаа тоглож байна одоо оцруулаа ц эрлээ одоо бол би монгол гэсээн сэтгэл монгол орон газаршороо уул ус шүтэж болох цаг эржээ за миний эхорон газар шороо бүтэн байсаа элэг нэг ах дүүсзоруулаа минийэх орон бурхан гусанж бүү газар гэсэн монгол өр 2045он гэж хосоон болно энэ үнэн болж монгол гэж мөхөл хүрэн 2016он АНнам гарагүй гэж бодож байна 3 элбэгдорж сайханбэлиг энхболд энэ АРД түмэн нүд гарах цаг болсон монголчуудаа одоо хөдлөх цаг элбэгдорж монголчуудаа хэлсэн үг дахинхэлүүлээ монгол гэж хүн мөн биш гэж хэлэхцаг болсон

Сэтгэгдэл бичих