Н.Алтанхуяг АТГ-ыг “татан буулгах”-ыг нь АН-ынхан дэмжиж байна

altaahuyaАрдчилсан намынхан авлигатай тэмцэнэ, албан тушаалын хэрэгт орооцолдсон хэн ч бай хуулийн өмнө ирэх ёстой гэж байсан нь АН-ынхан. Гэтэл тэд өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Мөрдөн байцаах албыг Прокурорын дэргэд байх ёстой гэдэг дээр хоёр гараа өргөн дэмжиж байна. АТГ-ын зүгээс Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр хэрэв ийм байдлаар хуульд өөрчлөлт оруулбал цаашид ажиллах боломжгүй байдалд орно гэж байлаа. Гэсэн ч үүнийг АН-ынхан тоосонгүй. Гагцхүү АТГ нь соён гэгээрүүлэх байгууллага байх ёстой. Мөрдөн байцаах ажлыг нь өөр газар хийдэг байх хэрэгтэй гэж үзэж буйгаа гишүүд нь илэрхийлээд эхэллээ.

Нөгөө талаас үүнийг дэмжихгүй гишүүд ч мөн бий. АН-ын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуяг АТГ-ын дэргэд Мөрдөн байцаах алба байх ёстой гэсэн хувилбарыг дэмжиж, хуулийг нь оруулж ирж байв. Гэтэл түүний байр суурь өөрчлөгдөв. АТГ-ын хувьд албан тушаалын хэрэгт холбогдогсдыг шалгаж, Ерөнхийлөгч байсан хүнийг ч хөлийг нь гозолзуулаад аваад явж байсан. Тус газрын арга барилын хувьд дутагдалтай зүйл байсан ч, албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн эрх мэдэлтнүүдийг “агнаж” эхэлсэн нь зөв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан Их хуралд өргөн мэдүүлэн хэлэлцүүлээд байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гэж харагдахаар байгаа юм. Юу гэвэл түүний хүргэн дүү, ахлах зөвлөх, найз гээд олон хүн тус газраар шалгуулж, зарим нь хоригдож буй. Уг хуулийн төсөл батлагдвал тэд нь аврагдана. Мэдээж Н.Алтанхуягийн хувьд тэднийгээ аврах сонирхол байгаа. Энэ ч утгаараа дээрх хуулийн төслийг санаачлан боловчруулаад явж байгаа нь энэ юм. Ийнхүү АН-ынхан АТГ-ын гол үйл ажиллагаа болох албан тушаалтнуудыг шалгадаг байдлыг зогсоох нь.

 

Эх сурвалж: Zaluu.com

 


URL:

Нэр: Зочин Огноо: 18 June 2015

Иймэрхүү увиагүй явдлыг намаараа дэмжиж байгаа нь ардчилсан намыг ард түмэн дахиж сонгохгүй байх үүд хаалгыг нээж байна.Улсын өмч хөрөнгийг үр хүүхэд ах дүүс найз нөхдөөрөө нийлж идчихээд авилгатай тэмцэх газар шалгаад эхлэнгүүт эсэргүүцэн тэмцэж авилгатай тэмцэх газрыг хүчгүй болгон өөрөө цэвэр гарах гарц болгон ашиглах гэж байна. Иймэрхүү аргаар хэргээс удаан мултарч чадахгүй л болов уу.

Нэр: Зочин Огноо: 23 June 2015

АН аас болж улс орон минь уналтанд ороод балраад бна Улс орноо удирдан зохион байгуулах ямар ч чадваргүй Ичих булчирхайгүй идэж уухын дон шүгэлсэн балай гарууд шүү дээ Одоо луйвар нь илрэнэ гэж айгаад АТГ ыг үгүй хийх гэж бгаа юм бна даа Дараагийн сонгуульд АН зайлвал таарна Ямар ч ухамсаргүй гудамжнаас орж ирсэн балайнууд

Сэтгэгдэл бичих