20 тэрбумыг “хулгайсан” “Тэнүүн Огоо” ХХК-ийн А.Ганхуяг эрх чөлөөтэй явж байна
10 мянган төгрөг, нэг гар утас хулгай хийсэн хүн 10 жилийн хорих ял авч амьдралдаа хэзээ ч арилахааргүй хар толботой үлддэг. Харин улсын төсөв, ард түмний татварын мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь идэж уусан нөхдүүд улам л түрийвч нь зузаарч гүзээ нь унждаг болж. Нэг жишээг хэлэхэд ямар ч ашиггүй, харин ч алдагдалтай ажилладаг гэх нийтийн тээврийн компанийн захирлын хэрэг саяхан ил болсон. “Тэнүүн Огоо” гэх тоос шороондоо дарагдсан хэдэн автобустай компанийн захирал А.Ганхуяг улсаас 20 тэрбум төгрөг идэж уучихаад эрх чөлөө ханхлуулаад салхи татуулан давхиж явна. “Тэнүүн Огоо” компанийн захирал А.Ганхуяг эвдэрсэн автобуснуудаа шугаманд явуулсан гэж мөнгө завшсан байгаа юм. Мөн түүнийг ажилчдынхаа цалинг хугацаанд нь тавьж чаддаггүй хэрнээ маш багаар үнэлдэг. Одоог хүртэл ажилчдынхаа 13 дахь сарын цалинг өгөөгүй байгаа талаар ажилчид нь хэлж байгаа юм. Эвдэрсэн автобусаа шугаманд явуулж их хэмжээний мөнгө луйвардсан энэ нөхрийн хэрэг бусдын л адил замхараад алга боллоо. Өнөөх улстөрчид, бизнесийн салбарын хог шааруудыг түүж, авлигагүй сайхан ирээдүйг бүтээнэ гэсэн АТГ “Тэнүүн Огоо”-гийн А.Ганхуягын өмнө мөн л хүчин мөхөсдөж, хэргийг нь шалгасан болоод өнгөрлөө. Харин өнөөх А.Ганхуяг гэгчийн улсад учруулсан 20 тэрбум төгрөгийн хохирлыг хэн барагдуулах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хэн ч барагдуулахгүй. “Тэнүүн Огоо”-ийн А.Ганхуяг дансаа зузаатгаад л энэ хэрэг өнгөрөхөөр нөхцөл байдал үүсээд байна.
uls.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Тэр авсан мөнгө байгууллагад нь зарцуулагдсан бол болоо биш үү, угаасаа үндэслэлгүй бага мөнгө өгөөд шугамыг тасралтгүй явуул гээд байхаар байгууллага удирдаж байгаа хүн аргыг нь олоод л зохицуулсан байна шүү дээ