Улаанбурхан өвчин буурсан байна

6-17-14_700x700

Монгол улсад өвчний бүртгэлээс хасагдаад байсан Улаанбурхан өвчний анхны тохиолдол өнгөрсөн гуравдугаар сард бүртгэгдсэнээс хойш өвчлөгсдийн тоо хэдийнэ 15 мянга хол давж, хөгшин залуу, өмнө нь туссан бай хамаагүй бүх хүнийг ялгалгүй дайрч, нийгэмд аюулын харанга дэлдээд байлаа. Тэгвэл Улаанбурхан өвчний халдвар буурах хандлагатай байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Өмнө нь тус эмнэлэгт улаанбурхан өвчний халдвараар өдөрт 700 гаруй хүн ирдэг байсан бол энэ тоо 400 болж буурсан байна. Харин одоогоор тус эмнэлэгт улаанбурхан өвчин туссан 449 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих