Steve Jobs яагаад хүүхдүүддээ iPad хэрэглүүлдэггүй байсан бэ?
Стив Жобс хүүхдүүддээ iPad хэрэглүүлдэггүй байсан нь олон шалтгаантай. Ням гарагийн нэгэн дугаартаа New York Times сонины сурвалжлагч Ник Билтон Стив Жобсоос “Таны хүүхдүүд iPad хэрэглэх дуртай байх даа?” хэмээн сонирхон асуухад Жобс “Тэд хэрэглэдэггүй ээ. Бид гэртээ хүүхдүүдийнхээ технологийн хэрэглээг аль болох хязгаарладаг” хэмээн хариулсан юм. Ялангуяа Силикон хөндийд амьдардаг технологийн салбарын дээд тушаалтнууд болон инженерүүд хүүхдүүдээсээ технологийг хол байлгахыг хичээдэг гэсэн. Тэд хүүхдүүдээ технологийн хэрэглээгүй Волдорф зэрэг сургууль явуулдаг нь хүүхдүүдийнхээ гараар юм хийх чадварыг хөгжүүлэх гэснийх биз ээ. 3D роботикс компаний захирал, 5 хүүхдийн эцэг Крис Андерсоны The Times сонинд өгсөн ярилцлагаас ишлэл татья. Тэрбээр яагаад хүүхдүүдээсээ технологийг хол байлгах гээд байдгаа тайлбарлажээ.
“Миний хүүхдүүд, эхнэр маань намайг технологи хэрэглүүлдэггүй фашист хүн гэж буруутгадаг бөгөөд найз нөхөд нь цөм л технологийг хэрэглэж байна гэж уурладаг. Технологийг хэрэглэх нь аюултай учраас л би тэгж байгаа шүү дээ. Надад тохиолдсон зүйл тэдэнд маань битгий тохиолдоосой л гэсэндээ ингэж байна”. iPhone болон бусад технологит донтсоноор таны хүүхэд дүрслэн бодох чадвар сул, бүтээлч сэтгэхүйгүй болох болно. Биднийг бага байхад ухаалаг утас, лэптоп байдаггүй байсан болохоор бид гадаа тоглодог байсан юм. Бид хөдөлгөөнтэй байж, бие биентэйгээ харилцан, номноос мэдээллээ аван, бусад хүмүүстэй харилцаж чаддаг байсан.
Олон янзын аргаар юмсыг сурах нь олон талын мэдлэгтэй хүн болоход тусладаг бөгөөд та хүүхэддээ Snapchat ашиглуулан, Candy crush тоглуулснаар тэдний бусадтай харилцах чадварыг нь муутгаж, эрүүл мэндийг нь баллан, бусдаас хараат нэгэн болгон хувиргаж байгаагаа ухамсарлах хэрэгтэй. Үүнийг ойлгосон учраас л Стив Жобс хүүхдүүддээ ухаалаг утас ашиглуулдаггүй байсан болов уу. Дараа хүүхдээ хэрхэн өсгөх талаар бодох үедээ таныг технологиор хүүхдээ хордуулахгүй байхыг хүснэ гэж найдая. Хүүхдээ авч гадаа гарч, тэдэнтэй тоглож, байгалийн сайхныг мэдрэхэд юу нь буруу байхав. Хүүхэд чинь таныг үзэн ядаж магадгүй ч, өсч том болоод танд талархах болно.
URL: