НАМЗХ-ны ерөнхийлөгч гэх Л.Оюун-Эрдэнэ худал ярьж, М.Ариунбатыг гэмт хэрэгт гүтгэжээ

hjjhhӨчигдөр буюу 2015.06.16-нд “Монгол Ньюс” мэдээллийн төвд иргэн М.Ариунбатын өмгөөлөгч, Иргэний Шудрага Шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү хурлын мэдээллийг хүргэж байна.

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны ерөнхийлөгч гэх Л.Оюун-Эрдэнэ гэх энэ этгээд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөхдөө Ариунбат-д залилуулсан гэх үнэнд нийцэхгүй худал ярьж, М.Ариунбатыг гэмт хэрэгт гүтгэлээ.

Иймд, Мижид овогтой Ариунбатын хүсэлтээр миний бие түүнийг өмгөөлж нэр төрийг нь сэргээж, үнэнийг олонд мэдээлэх зорилгоор хэвлэлийн хурал хийж байна.

Та бүхэнд нотлох баримтанд тулгуурлан үнэнийг хэлье. Анх МАН-ын өндөр албан тушаалтан болох Л.Оюун-Эрдэнэ,Д.Амарбаясгалан нар М.Ариунбаттай АНУ-д анх танилцаж М.Ариунбатыг тус оронд НАМЗХ-ны төлөөлөгч болгож улмаар нийслэлийн ИХТ-ийг АНУ-ын Тайсонс коллежд, Л.Оюун-Эрдэнэ өөрөө Жоржтаувны их сургуульд хэлний бэлтгэлд тус тус сурахад холбогдох бэлтгэлийг хангах тусламжийг М.Ариунбатаас хүсчээ.

Гэтэл нийслэлийн ИХТ болон МАН-ын гишүүд Тайсонс коллежийн баримт бичгээр АНУ-ын виза авч АНУ-д очсон боловч тус сургуульд суралгүй зугаалж байгаад буцсан нь сургалтын бэлтгэлийг ханган хүлээж байсан Тайсонс коллеж хохирсон.

Энэ үед Л.Оюун-Эрдэнэ МАН-ыг төлөөлж М.Ариунбатад 8200 ам.доллар шилжүүлсэнийг Ариунбат нь хүлээж аваад нийслэлийн ИХТ болон МАН-ын нэр бүхий гишүүд Тайсонс коллежид учируулсан хохиролд өгчээ. Л.Оюун-Эрдэнэ Ариунбатад шилжүүлсэн мөнгийг Жоржтаувны их сургуульд хэлний бэлтгэлд төлөх ёстой гэж маргаан дэгдээсэн ба улмаар 8200 ам.долларыг буцааж өг, өгөхгүй бол монголд байгаа гэр бүлийг чинь зовооно гэх зэргээр айлган сүрдүүлсэн байна.

Түүнчлэн МАН-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн ИТХ-ийн МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан нар “сэтгэл санаагаар хохирсон” гэх үндэслэлээр Тайсонс коллеж болон АНУ-дахь НАМЗХ-ны төлөөлөгч М.Ариунбатаас тус тус 500 мянган, нийт нэг сая ам.доллар нэхэмжилсэн байна.

АНУ-ын шүүх СА-004473 тоот хэрэг үүсгэж уг асуудлыг судалж үзээд МАН нь Тайсонс коллежид 8200 ам.долларыг өгөх нь зөв, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын сая ам.доллар нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж 2014 оны 12-р сарын 14-ний өдөр шийдвэрлэсэн байна. АНУ-ын шүүхийн шийдвэр, холбогдох мэдээлэл цахим хэлбэрээр олонд нээлттэй, шилэн байдаг ба энэ хэргийн мэдээлэл онлайнаар нээлттэй байгаа.

АНУ-ын шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа баримтыг Л.Оюун-Эрдэнэ хичнээн тайлбар хийж сонинд ярилцлага өгөөд ч нэмэргүй. Харин нэр төр, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны үйл ажиллагааг АНУ-д суртчилан ажиллаж байсан МАН-ын гишүүдэд чадах чинээгээрээ үйлчилж байсан М.Ариунбатыг ашиглачихаад эцэс сүүлдээ сая ам.доллар нэхэмжилж, нэр төрийг нь “залилагч” гэж гутааж, гэмт хэрэгт гүтгэж байгаа нь үнэхээр хүн чанаргүй, хууль зарчсөн үйлдэл юм.

Иймд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын гэм зэмгүй хүнийг гэмт хэрэгт гүтгэсэн, нэр хүндийг нь унагаасан гэж хуулийн байгууллагад өгч хариуцлага тооцох хүртэл тэмцэнэ.

URL:

Нэр: Зочин Огноо: 17 June 2015

НАМЗХ-ны удирдлагаар хэн оролдох вэ?

Сэтгэгдэл бичих