“PLAYTIME 2015” АМЬД ХӨГЖМИЙН НААДМЫГ УГТСАН СОНИРХОЛТОЙ АРГА ХЭМЖЭЭНҮҮД ЗОХИОГДОНО
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME 2015″ амьд хөгжмийн наадмыг энэ оны 6-р сарын 27, 28 өдөр “Монгол шилтгээн”-д зохион байгуулах гэж байна. Тус наадам нь 14 дэх жилдээ болж байгаа бөгөөд наадмын гол зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршино.
Зохион байгуулагчдын зүгээс наадмыг угтан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагын дараагийн сонирхолтой үйл ажиллагаа бол амьд хөгжим сонирхогчидод зориулсан “PLAYTIME 2015″ амьд хөгжмийн наадмын Pre-Party өдөрлөгийг 2015 оны 6 – сарын 18нд Gandan Live House-д зохион байгуулах гэж байна.
Энэхүү өдөрлөгт “Playtime”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” тайзнаа уран бүтээлээ барих Khalisee, The Tourists, Homosapien “Headline”, Mrs.M /Sing Like a Pro team/, Dj Mika D / A.V.E team/, DJ Tuvshin /Mint Out team/, Vibelist team, HiFi team нар уригдан оролцох бөгөөд азтай 2 хос тасалбарын эзнийг хүрэлцэн ирсэн залуучууд дундаас тодруулах болно.
Тус өдөрлөгт “PLAYTIME 2015″ наадмын ерөнхий зохион байгуулалт, болон REPLAY буюу наадамд хүрэлцэн ирсэн залууст хог хаягдалаа хэрхэн багасгах, зөв зохистой ашиглах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой урлагийн яармагийн тухай мөн наадамд хүрэлцэн ирэх залуусд зөвшөөрсөн болон хориглосон зүйлсийн талаарх дэлгэрэнүй мэдээллийг зохион байгуулагчидийн төлөөлөлүүд танилцуулах болно.
Мөн дашрамд дуулгахад 2015 оны 6 сарын 20 ний өдрийн 3 цагт GN Beverages компанийн Pepsi брэндтэй хамтран Playtime Pepsi хөтөлбөрийг Хүннү моллд зохион байгуулна. Тус өдөрлөгт наадамд оролцох хамтлаг дуучид хүрэлцэн ирж тоглох бөгөөд азтай 2 хос тасалбарын эздийг мөн цугларсан хүмүүсээс тодруулах болно.
Наадмын тасалбарыг Хай-Фай Рекордзийн салбаруудаар болон 1900-1950 иар үнэгүй хүргүүлэн худалдаална. Мөн Юнителийн хэрэглэгчид GG оноогоо ашиглан Юнителийн 40 мянгат, Өргөө 2, Хорооллын салбаруудаас 15%-20% ийн хямдралтайгаар худалдан авах таатай боломжийг Танд олгож байна. Тасалбарыг нэг өдрийн 30,000₮, хоёр өдрийн 50,000₮-өөр худалдаалж байна.
Наадмын албан ёсны цахим хуудас www.playtime.mnцахим хуудсаар дамжуулан наадамтай холбоотой бүх мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой юм.
URL: