Хонины сүүлээр саван үйлдвэрлэж эхэллээ

527-14344174472b60c53b6eeafe319b463f319468732e_XLНатурал Эссеншлс ХХК-Лхамур брендийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна. Тэд хонины сүүлээр гар нүүрийн саван үйлдвэрлэж эхэлжээ. Уг саван нь усанд удаан уусдаг бөгөөд эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэдгийг эхний  хэрэглэгчид хэлж байв.
Натурал Эссеншлс ХХК -ийн Лхамур брендийн үүсгэн байгуулагч Д.Хулан ярихдаа, “Бид эрс тэс уур амьсгалтай, хуурай орчинд хэрэглэгчиддээ зориулан цэвэр байгалийн гаралтай тослог сайтай саван үйлдвэрлэж эхэллээ.
Том хүний биеийн болон хүүхдийн савангууд 3 сар хатсаны эцэст бэлэн болж, дахин боловсруулсан цаасанд савлагдсанаар цогц байгалийн гаралтай бүтээгдэхүүн болон гарч байна. Саяхан нэг саван худалдан авсан хэрэглэгч маань 3 сар хэрэглэсэн тухайгаа ярьж байсан” гэлээ.
Хонины сүүлээр хийсэн биеийн саван нь 100 грамм, хүүхдийн саван нь дотроо 3 ширхэгтэй нийт 99 грамм юм байна.
Б.Заяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Нэр: БИ Огноо: 17 June 2015

хаана зарагдаж байгаа юм болоо

Нэр: eehee Огноо: 17 June 2015

Bolj bna

Сэтгэгдэл бичих