Л.Оюун-Эрдэнэ: Н.Номтойбаярыг “Америкаас 2 луйварчин ирсэн” гэхэд гайхсан
Харвардын их сургуулийг дүүргэн эх орондоо ирсэн НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ холбооныхоо гишүүдэд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ.
МАН-д бохир аргаар улстөр хийдэг жишиг тогтож байгаад харамсч байгаагаа онцолсон тэрээр “Алс газар явсан нөхрөө хадаг барьж угтдаггүй юм гэхэд хараалаар булж угтах нь монгол ёс биш. Н.Номтойбаяр гишүүн Намын удирдах ажилтны зөвлөгөөн дээр “Америкаас хоёр луйварчин ирсэн” гэж ярихад нь их гайхсан Дараа нь материал хэвлэчихсэн орон нутгийн намын дарга нарт тарааж байна гэсэн.
Бүр орон нутгаар хүмүүс гарчихсан, манай холбооны Их хурлын төлөөлөгч залуучуудтай уулзалт хийгээд явж байна гэж сонссон. Өнгөрсөн долоо хоногт бараг бүх хэвлэлээр намайг гүтгэлээ. Би намын байгууллагын шат шатанд ажил хийж, олон арга хэмжээ зохион байгуулж явлаа. Нэг нэгийгээ гүтгэж, ийм үйлдэл гарч байсныг санахгүй юм. Би Хяналтын хороонд өгсөн бичгийг нь харсан. Бас энэ хорооны удирдлагуудтай уулзаж тодруулга авсан. Сонирхолтой л үндэслэл санагдсан. “Нарийн бичгийн дарга Л.Оюун-Эрдэнэ 2012 оны долдугаар сарын 7-ны өдөр Я.Содбаатарын гарын үсгийг хуурамчаар ашиглан хийлч Б.Дэлгэрцэцэгт Тусгаар тогтнолын ордны их танхимд хоёр цаг үнэгүй тоглох эрх өгсөн ноцтой зөрчил гаргасан” гэсэн мэдээлэлд үндэслэж гомдол гаргасан байна лээ” гэжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Зөв л хэлсэн байна шүү дээ. Чи АНУ-д М.Ариунбатыг луйвардаад ирсэн юм биш үү. Монгол Улсын нэрийг баастаад ирсэн гээ биз дээ.