Х.Тэмүүжин байнгын хорооны хуралдааны үеэр ёс зүйгүй үгээр авирлалаа
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин бухимдлаа илэрхийллээ. Тэрбээр зүгээр ч нэг бухимдлаа илэрхийлсэнгүй. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид хандан “Дорлигжавтай нийлж худлаа ш..гаад бай, би чамд агсарч байна” хэмээн ёс зүйгүй үгээр авирлалаа. Түүний энэ үйлдэлд гишүүд дургүйцлээ илэрхийлж, хэрүүл маргаанаа зогсоохыг сануулсан юм.
Хууль зүйн сайдаар ажиллаж байсан түүний хуулийн шинэчлэлийг шинэ сайд өөрчилж буй нь түүнд таалагдаагүй бололтой. Тэрбээр хуулийн салбарын хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр ийнхүү бухимдлаа нэлээд илэрхийлдэг болоод байна.
Х.Тэмvvжин: Дорлигжавтай нийлж худлаа ш…гаад бай, би чамд агсарч байна… /УИХ-ын Хууль зvйн байнгын хороо. 2015-06-16/
Posted by Enkhbayar Battumur on 2015 оны 6-р сар 15
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Тэмүүжингийн хоосон хонгио байндаа тусахгүй. Болдоггүй бороороо шаагаад байна даа.