Нинжа нар Ноён уулыг сүйтгэх нь
Төрийн ордонд Гацууртын ордыг ашиглах эсэхийг шийдэж ядах хооронд нинжа нар Ноён уулыг ухаад эхэлжээ. Өнгөрсөн амралтын өдөр Ноён уулын Нарстайн аманд гар аргаар алт олборлогчид цуглаж, уулыг ухаж байсныг орон нутгийн цагдаа нар тараасан байна.
Гар аргаар алт олборлогчид буюу бидний нэрлэж заншсанаар нинжа нар газар нутгийг хэрхэн сүйтгэдгийг харуулсан олон жишээ бий. Хамгийн сүүлд гэхэд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Цагаан хуруу гэдэг газарт нинжа нар дайран орж, газрыг там болгожээ. 6000 нинжа ухаж, сэндийчсэн уг газрыг нөхөн сэргээх эзэн байхгүй нь гашуун үнэн.
Энэ жишээг Ноён уул давтахгүй гэх баталгаа алга. Ноён уулыг хуулийн дагуу олборлож, нөхөн сэргээн, эдийн засгийн үр өгөөжийг нь хүртэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ нь байгальд ч ээлтэй алхам болно.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энийг чинь л ЭЗЭНГҮЙ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ гэнэ