Малайзад монгол эмэгтэй дөрвөн удаа буудуулжээ

B-4(2)Өчигдөр Малайзад монгол эмэгтэй дөрвөн удаа буудуулж, маш хүнд бэртэл авсан тухай “Бернам” вэб сайт мэдээлэв. Түүнийг мотоцикльтэй хоёр малайз эр буудсаныг гэрчүүд харсан байна. Хохирогч эмэгтэй “Toyota Land Cruiser” машинд явсан бөгөөд мотоцикльтэй хоёр этгээд гүйцэж түрүүлэн гал нээсэн гэнэ. Хэрэг явдал 17:45 цагт Дамансара дахь Датаран Утам хурдны замд гарчээ. Орон нутгийн цагдаагийн дарга Азми Абу Кассимын ярьснаар зэвсэгт этгээдүүд хохирогч руу нийтдээ 8 удаа буудсан аж. Энэ хэрэг их хэмжээний хар тамхи, өр зээлийн асуудалтай холбоотой байж болзошгүй гэж үзээд, тус улсын цагдаа хүчнийхэн шуурхай мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ. Хэрэг явдлыг дэргэдээс нь харсан гэрчийн нэг “Буутай хоёр этгээд яваад өгсөн. Шархтсан эмэгтэйн нөхөр цагдаа дуудаж, маш их айж балмагдсан байсан” гэж ярьжээ. Цагдаагийнхны өгсөн мэдээллээр хохирогчийг Дамансара дахь нэгдсэн эмнэлэгт хүргэн ирж яаралтай хагалгаанд оруулсан байна. Одоогоор хохирогчийн нэрийг Малайзын талаас зарлаагүй байгаа юм. Урьдчилсан мөрдөн байцаалтаар энэ хэрэг урьдаас төлөвлөсөн, өс хонзонгийн сэдэлтэй байсан гэж Малайзын цагдаа нар мэдээлжээ. Т.Сугар Мэдээний эх сурвалж: http://time.mn/64280


URL:

Сэтгэгдэл бичих