Дэд сайдын автомашин хонь мөргөж осолджээ

gghg  bЭрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа осолд орж биеийн байдал нь тааруу байна.  Ослын улмаас дэд сайдын нөхөр болох 48 настай эрэгтэй Г нь нас бараад байгаа юм. Тэрбээр ”Баруун бүсийн эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн нөхцөл байдлын үнэлгээ, цогц сургалт”-ыг Завхан аймгийн Улиастай хотод зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буцах замдаа ийнхүү Булган аймагт осолджээ.

Осол Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Боргочингийн гүүрнээс баруун тийш 6 км-ын замд болсон бөгөөд ослын шалтгаан нь  НТЗАвто баазын Т.Ландкрузер маркийн автомашины  жолооч Б нь хонь мөргөж онхолдсон байна. Уг ослыг Булган аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих