Өндөр зэрэглэлийн зочид буудал шиг “Хорих анги барина” гэнэ үү…
Хуучин эмэгтэйчүүдийн хорих ангийн суурин дээр нэр нь тодорхойгүй барилгын кампани үйл ажилгаагаа явуулж байгаа бөгөөд 5 одтой зочид буудал шиг дэлхийн жишигт нийцсэн шинэ хорих анги барих гэж байгаа юм.
Тансаг зэрэглэлийн хорих анги манай улсад дутаад байгаа юм уу. Эсвэл хорих анги барих нэрийдлээр хэн нэгэн хөрөнгөтөн өөрийн орд харшаа сүндэрлүүлж байгаа бололтой. Түүнчлэн тус газрын ойр орчны айлуудын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаагаас гадна, барилагаа тусгаарлагч хашаандаа утасны сүлжээ унагагч төхөөрөмж хүртэл байршуулсан байна.
Хэрэв тэр хавийн оршин суугч иргэдэд түргэн тусламж үйлчилгээ хэрэг болвол яаж холбогдох болж байна аа?!!! … Өдий 21-р зуунд даа ялан гуяа Улаанбаатар Нийслэл хотод утасны сүлжээгүй газар байна гэхээр… Олон хүний эрх тэгш эрхийг хэн нэгэн эрх мэдэлтэн хааж боож хязгаарлаж байна. Иймэрхүү байдал хэр удаан үргэжлэх вэ …
URL: