Х.Тэмүүжин төрийн яаманд танхайрсан нь огцорсондоо биш” хурандаа нар зөвдөх вий” гэсэн айдсаас үүдэлтэй байжээ

134q1q29h71v2vseks0omok2hm

Хуулийн салбарт хийх шинэчлэлээ эмнэлэг нураахаас эхэлж, АТГ-ын ажилтнуудын арайхийн илрүүлсэн хэргийн улмаас хоригдож байсан Ерөнхий сайдынхаа ахлах зөвлөхийг Ерөнхий сайдаа дагуулан хууль зөрчин эргэж тойрохоос үргэлжлүүлэн, эцэст нь хар тамхины холбогдолтой гэмт хэрэгтэнтэй хувийн харилцаа тогтоосон нь олон нийтэд дэлгэгдэж карьераа өндөрлөсөн хуулийн салбарын анхны сайд бол Х.Тэмүүжин. Тэрбээр сайдын ажлаа хүлээлгийн өгөхдөө тун ч эвгүй, урьд хожид байгаагүй дурсамжийг үлдээн өрөөгөө орхисон нь Засгийн газар огцрох сургаар Хууль зүйн сайдын өрөөг өөрийн гараар түйвээсэн явдал юм. Төрийн маш чухал албан хэргийг шийдэж байсан энэ “ховор” ширээ сандлыг эвдэж, түйвээн, тааралдсанаа авч шидэж, хивсэн дээр нь шүлсээ хаялан танхайрсныг тус яамны зарим ажилтгууд нотлон ярьдаг. Мөн дараагийн сайдыг угтахын өмнө болж бүтэхээрээ засаж тохижуулах, засах аргагүй болгосныг нь шинээр худалдан авах гэж нэлээд сандарцгаасан гэдэг.

“Түүний ааш аяг танигдахын аргагүй өөрчлөгдөж, бидний хүлээн авсан сайд эрс өөр дурсамж үлдээгээд явсан даа. Бид хуулийн хүмүүс гэхэд сайдаа таниагүй юм билээ. Та нарын мэдэх Тэмүүжин тэс өөр хүн шүү” гэлцэж байна. Тэгээд ч дээрх явдлын талаар олон нийт анх удаа сонсоогүй байх, зарим хэвлэлээр мэдээлж байсан. Жишээ нь “Хөх толбо” сонины 2015 оны №15/891 дугаарт ч түүний талаарх томоохон нийтлэл гарсны дотор дээрх “өрөөгөө үймүүлсэн” тухай тодорхой дурдсан байдаг.

Асуудлын гол нь Х.Тэмүүжин сайдын суудлаа алдахад бус, Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох тухай чимээ түүнд хэчнээн том аюул далласанд байсан болов уу. Тэр сайдын суудлаа авч л байхгүй юу, айхгүй гэдгээ удаа дараа цахим хуудаснаа мэдэгдэж байсан. Түүний “шинэчлэлийн ажлаа зогсоохдоо харамсаж байна” гэдэг нь зөвхөн өнгөлөн далдлалт бөгөөд айдас хүйдэс нь лав л бидний мэдэхийн долоон жилийн турш ярьж буй Улсын мөрдөн байцаах албыг татан буулгах, цагдаагийн байгууллагыг сулруулах, энэ системийг дарамтаас салгах нэрийдлээр төлөвлөгөө нь “нухахад” оршиж байв.

Түүний энэ төлөвлөгөөний “дайснууд” нь цагдаагийн хурандаа нар байсан. Уг нь түүний “цэргүүд” л дээ. Гэвч ажлаа сайн хийж байх явцад нь салбарын сайд өөрөө илэрчихсэн. Бантсандаа “Над дээр гүйцэтгэх ажиллагаа явуулаад байна” хэмээн шоудсан нь бүр ч өөрийг нь ороож, “яагаад” гэсэн асуултыг тодотгов. Ингээд нийгэмд “хурандаа нар, сайдтай дайсан” гэх товч ойлголт төрлөө. Үнэндээ хар тамхины хэргийг шалгаж байтал учгийн үзүүрт сайд таарсан. Зарим нь долдой зан гаргаж анхааруулсан ч айсандаа “над дээр гүйцэтгэх ажиллагаа явууллаа” гэж шоудаад зогсохгүй хууль зөрчин гүйцэтгэх ажиллагааны зардлын хэмжээг олон нийтэд зарлаж орхив. Ийнхүү Х.Тэмүүжин сайд байхдаа “хурандаа нар баян байж болохгүй, хүн шиг амьдарч байгаа хурандаа бол авлигачин” гэж тунхаглаад, төрийн өрөөг түйвээж доромжлоод ажлаа өгсөн түүхтэй.

Яагаад ч юм бэ, тэрбээр “бөгс” гэдэг үг хэрэглэх туйлын дуртай. Сүүлдээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр ч ингэж хэлэх болсон. Өнөөдөр тэрбээр үг хэлэх бүртээ “доод эрхтэн”-тэй зүйрлэж хамгийн сүүлд л гэхэд “Мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулдаг, мөрдөн шалгах эрх мэдэлтэй байгууллагуудад тагнаж чагнах тусгай хэрэгсэл байна. Энэ тагнаж чагнах тусгай хэрэгсэл гэмт хэрэг хийж байгаа хүмүүс рүү чиглэх ёстой байтал өөрийг нь хянаж байгаа хүмүүс рүү чиглээд байна. Тэр хүмүүст бас хүн л юм болохоор алдаа дутагдал, янз бүрийн юм байдаг байлгүй дээ. Тэр нь гэмт хэрэг биш боловч нэр төрийг нь сэвтээж болох зүйл олдвол түүгээр нь шантаажлах гэж оролддог. “Төмсөгдөнө” гэж ярьдаг болсон байна лээ. Ийм байдлаар гартаа оруулж авдаг зуршил үүсчихэж” хэмээн ярьсан байх юм.

Заавал ингэж ярих гэж байгаа бол хэвлэлийнхэн түүний гаргасан алдааг “төмсөгдөх” цаг болжээ. Даанч бидэнд түүнээс шантаажлах зүйл үлдсэнгүй. Зүгээр л түүнийг Хууль зүйн сайдаараа сонгосон тэр Ерөнхий сайд, түүнийг баталсан УИХ, дэмжсэн ард иргэд дэндүү гэнэн , тэнэг байж. Ямар гээчийн “эвгүй хүн”-д хуулийн салбарын эрх мэдлийг атгуулж, ажлаа хийж яваа албан хаагчдын амьдралаар тоглуулсныг тод харлаа. Иймд түүний цаашдын карьераар нь шантаажлахаас өөр гарц үлдсэнгүй.

jirgee


URL:

Сэтгэгдэл бичих