“Сентерра голд”-ын “Цээпилдорж” төлөвлөгөө
Нэг хэсэг хэл амны бай болоод байгаа Гацууртын ордын асуудлыг энэ долоо хоногт шийднэ. Тэгвэл тус компанийн зүгээс өөрсдийнх нь эсрэг хөдөлж буй болон үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг намдах “Цээпилдорж” хэмээх төлөвлөгөөг боловсруулжээ. Учир нь,“Б.Цээпилдорж Мандал сумын Засаг даргаар найман жил ажилласан, ажил хийсэн хүн” хэмээн Зүүнхараагийнхны магтаалыг хүлээж буй ажээ. “Бороо голд”-ыг үйл ажиллагаа явуулах үед Б.Цээпилдорж тэдэнтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тус компаниас хөрөнгө оруулалт авч ажил хийсэн хэмээн сайрхан ярьдаг аж. Тэгвэл сүүлийн үед “Сентерра голд” компанийнхан Б.Цээпилдоржоор нутгийнхаа төлөө тэмцэж яваа залуусын эсрэг атгандаа оруулах арга хэмжээг удирдуулж байгаа гэнэ.
“Сентерра голд” компани нь УИХ, Засгийн газрын гишүүдийг өөрийн болгож чадсан шигээ тэднийг ч мөн өөрсдийнхөө арганд оруулахаар тэмцэж эхэлжээ. “Сентерра голд” нутгийн иргэдийг мөнгөөр худалдан авахаар Б.Цээпилдоржид ихээхэн хэмжээний мөнгө амалсан тухай эх сурвалж өгүүлсэн юм. Дээгүүрээ холбоо сүлбээ сайтай Цээпилдорж нутгийн иргэдийг чимээгүй байлгах даалгавар авч ажлаа эхлүүлээд байгаа юм байна. Мөнгөнөөс илүү үнэ цэнтэй зүйл байдгийг “Сентерра голд”-ынхон болон хашир Б.Цээпилдорж мартсан бололтой. “Мөнгө улаан, нүд цагаан” гэгчээр нүдээ ухаад өгөхөөс буцахгүй нөхдүүд Гацууртын орд руу шуналын нүдээ унагаад эхэлсэн бол одоо шүлсээ үсчүүлээд “хоёрдугаар хоолны таваг”-а барин гүйлдэж эхлээд байна. Хамаг амьдралынхаа гарааг эхлүүлсэн энэ нутгийн ард түмний зүрх сэтгэл рүү ус цацагч Б.Цээпилдоржийн паян үүгээр дуусахгүй билээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Saihan shaahiimaaa
“НОЁН УУЛАА АВРАХ ХӨДӨЛГӨӨН ” ҮЙЛ АЖИЛГААГАА ХЭЗЭЭЧ ЗОГСООГООГҮЙ !!!!!!! Сентерагольд нь удахгүй олон улсын шүүхэд дуудагдах ,эсвэл эх орончидтой мөргөлдөх гэж байж юун хорчин юм бэ?? Ноён Уул бол Мандал сумын ,монголын төдийгүй Дэлхийн өв юм !!!!! Иймд нутгийн иргэд төдийгүй Бүх Монголчууд , Дэлхийн олон улс гүрэн харж ,сонирхож буйг албан ёсоор мэдэгдэж байна !!!! Ерөнхийлөгч ,УИХ ,Ерөнхий сайд гуравт 20000- н хүний гарын үсэг , 17- мянган хүний өргөдөл ,өргөдлийн байнгын хороонд бий !!!! Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу монголын ард түмний өмч шүү !!!! Мандалын олон түмэн эх орончид гэдгийг мартсан бололтой!!!! Мандалчууд бие үнэлэгч биш !!!УРГУУЛДАГ, ТАРЬДАГ ӨСГӨДӨГ ,БҮТЭЭДЭГ АРД ТҮМЭН !!!!!
Мандал сумаас турсун олигархууд.
Хараачууд арай эднийг давраахгуй.
Нутгаас минь хулхи ноед гарсан гэнэлээ Баасаараа муу барлагууд архичид Та нар миний нутгыг тулуулухгуй яс юман дээр та нар шоронгын хадааснууд Гарлаа мэдэцгээ муу Ухэрнуудээ.
Хараачуудаа Нэгдэцгээеээ,эднийг нутгаасаа тууцгаая
хараачууд номхон хоньдоо.
Энэ сохойсон Цээпилдорж сонгууль дөхөхөөр элдэв юманд хошуу дүрж шоудаж байхаар энэ там болсон замаа янзлуулах арга олоосой. Замын мөнгөөр хотын төвд нүсэр том буудалтай болсонгоо ч бодсон тэр.
энэ Цээпил одоо болийштэ яасан,идэмхий монтер вэ!Мандал сумыг мулжуугуй болтол цуслах гээд байгаа юмуу.Хунну гурны булшыг самрах гэж байж Мандалчуудын хувь заяааг тамын тогооруу хийж чанаж идэх чинь дутаа юу да.
Цээпил,Цээпил,Цээпил 7 уулын цаагуур далд ормор.
Дагаа чи Тумрын уйлдвэр,Тоосгоны уйлдвэрийг нь залигах санаатай юу?Хун гэж муухай юмаа.Авгай, хуухдуудийг нь бас Аваарай.