Б.Батшугар: Дэлхийн томоохон банкаас туршлага судалж байна

uls_557e462f8f917_1

 

 

Өнөөдөр Монголбанк Зүүн өмнөд Азийн төв банкуудын холбооны сургалт, судалгааны төвтэй хамтран зохиож буй “Санхүүгийн зах зээлээс бодлого боловсруулалтад мэдээллийг авах нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг эхэллээ. Уг хэлэлцүүлгийг Английн төв банктай хамтран зохион байгуулж буй бөгөөд бүс нутгийн томоохон төлөөлүүд оролцож байна. Уг сургалт энэ сарын 15-19-ний өдрүүдэд Туушин зочид буудлын Соёмбо танхимд үргэлжлэх юм.

Ингээд тус сургалт, хэлэлцүүлгийн талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугараас

-Өнөөдрийн сургалтаар төлөөлөлүүд юуг онцолж ярьж байна вэ?

-Энэхүү симнерийг Английн төв банкнаас зохион байгуулж байна. Өнөөдөр зах зээл хурдацтай хөгжиж байгаа учраас маш их мэдээлэл орж ирж байгаа. Эдгээрийг ялгаж сурах. Үүнийгээ яаж зөв ашиглаж эдийн засгийн болон санхүүгийн моделиудыг боловсруулаад бодлого тодорхойлох гэх зэргээр мэдээлэл өгч байна.

-Эдгээр мэргэлжилтнүүдийн ярианаас манайд хамгийн түрүүнд хэрэгжүүлчихээр зүйл юу байна вэ?

-Засгийн газрын бонд, АНУ-ын бондын хүү нь манай болон гадаадын санхүүгийн зах зээлд яаж нөлөөлөх үү. Үүнийг харж байгаад эдийн засгийнхаа ирээдүйг яаж тодорхойлох. Бодлогын хүүгээ багасгах уу эсвэл нэмэгдүүлэх үү гэх зэргийг хэрхэн боловсруулах талаар мэдээлэл өгч байна.

-Та өөрийн зүгээс уг арга хэмжээний үр өгөөжийг хэрхэн дүгнэж байгаа бол?

-Мэдээж зах зээлийн бодлогоо зөв боловсруулах, зөв сонголт хийхэд туслана. Үр өгөөж өндөр байх болно.

-Төв банк бол эдийн засгийн гол бодлого тодорхойлогч нь. Гадны зах зээлээс орж ирсэн шинэ санаануудыг төв банк зөвхөн үйл ажиллагаандаа тусгах үү эсвэл төрийн бодлогын төвшинд авч хэлэлцэх үү

-Ер нь санхүүгийн зах зээлийн мэдээлэл чинь нэгдүгээрт мөнгөний бодлогоо барих, хоёрдугаарт санхүүгийн тогтвортой байдлаа хангахад чухал юм. Бид засагт төсвийн тал дээр зөвлөмжийг шууд өгдөггүй. Өөрийнхөө эрх үүргийн дагуу мөнгөний бодлогоо боловсруулж өгдөг. Тиймээс төв банк хэрэгтэй гэж үзсэн шинэ санаануудаа цааш нь боловсруулан ажиллана.

-Өмнө ямар, ямар эдийн засгийн моделиудыг ашиглаж байв. Суралцахаар зүйл байна?

-Мэдээж бид маш олон төрлийн моделиудтай харьцдаг байсан. Өнөөдөр дэлхийн хамгийн том банкуудын нэгээс туршлага судалж байна. Тэр утгаараа бидэнд хэрэгтэй маш их мэдээллийг өгнө гэдэгт итгэлтэй байна.


URL:

Сэтгэгдэл бичих