Европт MERS-тэй төстэй халдварын тохиолдол илрэв
13-нд Словакт БНСУ-ын нэгэн эрэгтэй MERS-ээр халдварласан байж болзошгүй хэмээн бүртгэгджээ. Мөн өдөр ДЭМБ-аас БНСУ-д илгээсэн тусгай төлөөлөгчид халдварын байдалд үнэлгээ хийж дуусав. Хяналт хэмжилт, тусгаарлалт хийж, MERS-ийн халдвар авсан байж болзошгүй хүмүүсийн аялалыг хязгаарлах зэрэг арга хэмжээгээ эрчимжүүлж, өвчний вирус улам тархан түгэхийг хориглох талаар БНСУ-ын засгийн газарт шаарджээ.
Тусгай төлөөлөгчдийн нэг, ДЭМБ-ын туслах ерөнхий захирал Кейжи Фукуда хэлэхдээ, өвчний вирусын өнөөгийн хэмжилт судалгааны дагуу, MERS-ийн вирусын халдварлах чадавх идэвхжээгүй байна гэжээ.
Тусгай төлөөлөгчдийн шалгалтын дагуу, эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасаг, өвчтөний өрөө хэтэрхий ачаалалтай байгаагийн улмаас уг өвчний вирус БНСУ-д өргөн тархаж буйн гол шалтгаан юм. Түүнчлэн БНСУ-ын олонх эмч уг өвчний вирусын талаар гүнзгий ойлголтгүй, зарим эмнэлэгийн сэргийлэн хамгаалах арга хэмжээ тааруу, халдвар авагчид олон эмнэлэгээр явж, дотнын хүмүүс нь тэднийг эргэж тойрч байгаа зэрэг шалтгаанаас болж, анхны халдвар тээгчид богино хугацаанд олон хүнд халдвар дамжуулсан чухал хүчин зүйл болсон байна.
Кейжи Фукуда сэрэмжлүүлж хэлэхдээ, “цаашид үргэлжлэн хяналт хэмжилт хийх нь чухал юм” гэжээ.
БНСУ-ын засгийн газраас хамгаалж хязгаарлах дорвитой арга хэмжээ авахыг тэрээр уриалсан бөгөөд хэдэн долоо хоногийн дараа ийм арга хэмжээний үр дүн илрэх болно гэжээ.
14-нд MERS-ийн халдвар авсан шинэ тохиолдол 7 бүртгэгдснээр, халдвар авсан хүний тоо 145-д хүрч, түүний дотроос 14 нас барсан гэж БНСУ-ын эрүүл мэнд, нийгмийн халамжийн газраас мэдэгдэв. 12-нд БНСУ-д хүүхдэд халдварласан анхны тохиолдол гарснаар, 8 настай тэр хүүгийн эцэг гэртээ тусгаарлагдаж байгаа ба халдвар авсан нэг хүнтэй нягтай харилцаатай байжээ.
16-нд Женевт ДЭМБ-аас яаралтай хурал хуралдуулж, MERS-ийн халдварын оношилгоо эмчилгээний хамгийн сүүлийн үеийн техникийн шинэчлэлтийн талаар зөвшилцөж, хойшид авах арга хэмжээний талаар санал зөвлөгөө өгсөн байна.
china radio
URL: