Төрөх эмнэлгийн “хувь заяа” тодорхойгүй хэвээр байна

b8e7c9c66a8c73fforiginalЯармагийн дэнжид 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг “ Нийслэл өргөө” компани одоогоос зургаан жилийн өмнө эхлүүлсэн. Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдлийг барих шийдвэрийг анх гаргахдаа тус салбарын хамгийн том бүтээн байгуулалт гэж холбогдох албаныхан ам уралдан ярьж байв. Гэтэл өнөөдрийг хүртэл эмнэлэг ашиглалтад ороогүйн дээр барилгын ажил шаасан гадас шиг зогсонги байдалд орчихсон. Ард иргэдийн хөлс хүчээ дуслуулж хөдөлмөрлөж олсон татварын мөнгийг салхинд хийсгээд хаячихсан гэхэд бараг л хилсдэхгүй. Тус эмнэлэг цаасан дээр зураг байхаасаа эхлээд л маргаан дагуулсан. Учир нь зураг төслийг нь мэргэжлийн бус хүмүүс хийс нээс болж, зарлага ихтэй барилга баригдах нь тодорхой болсон. Түүнч лэн барилгаа бариад эхэл сэн хойноо ус, дулааны шугам сүлжээнд холбогдоогүй газар болохыг мэдсэн гэдэг.

Мордохын хазгай эхэлсэн болоод ч тэр үү долоон давхар барилгын араг яс л Яармагт харлан харагдаж байна. Тус эмнэлгийн барилгыг 19 тэрбум төг рөгөөр барихаар “Нийслэл өргөө”, “Пума констракшн” компаниудын хамтарсан консерциум тендерийг авч байсан. Бага өртөг хэлж тендер авчихаад дараа нь их үнэ хэлж тэнгэрт хадаагаад барилга биш балгас болгосны нэг жишээ энэ болж байна. 2013 оны наймдугаар сард зэрэгцээ 3-4 карказ босгочихоод төсвөөс өгсөн 19 тэр бум төгрөг эмнэлгийн барилгыг цааш үргэлжлүүлэхэд хүрэхгүй гэсэн шалтгаанаар цар цаасан байдаг. Зургаа дахь жилдээ тус барилгын ажлыг царцаасаар байх уу гэдэгт салбарын сайд нь үгүйс- гэсэн тайлбарыг өгсөн юм. Учир нь, тус эмнэлгийн барилгыг “барих, ашиглах, шилжүүлэх” гэсэн нөх цөлтэйгөөр концессын гэрээгээр үргэлжлүүлэхээр болжээ. Эрүүл мэнд, спортын сайд Б.Шийлэгдамбаас энэ талаар тодруулахад “Ачтан” эмнэлэг барилгын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудтай хамтарч ажиллах журмаар гүйцэтгэж барихаар болсон. Тэд тодорхой хугацаанд эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажил лагаа явуулаад дараа нь төрд буцааж өгнө” гэв. Барилгын санхүүжилт болон тоног төхөөрөмж худалдан авах, дэд бүтцийн асуудлыг шийдэхэд 44 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Энэ талаар Эрүүл мэнд, спортын яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Ц.Баярсайханаас тодрууллаа.

-Яармагт барьж буй төрөх эмнэлэг хэзээ ашиглалтад орох вэ. Зургаан жилийн өмнө 19 тэрбумаар барина гэж байсан. Гэтэл одоо 44 тэрбум төгрөг шаардлагатай гэж байна. Энэ ямар учиртай юм бэ?

-2016 онд ашиглалтад оруулах төлөв лөгөөтэй байна. Барилгын ажлыг гүйцэтгэж, эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад нийт 44 тэрбум төгрөг шаардлагатай.

-Концессын гэрээгээр барихаар болсон. Одоогоор гэрээ байгуулах хүсэлтээ илэрхийлсэн компани байгаа юу?

-Концессын тендерээр шууд гэрээ байгуулна. Одоогийн байдлаар “Ачтан” эмнэлэг гэрээ байгуулах хүсэлтээ илэрхийлсэн.

-Инженерийн шугам сүлжээний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? 

-Дулаан, цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэхэд 3-4 тэрбум шаардлагатай юм билээ. Манай улсад төрөх эмнэлгийн асуудал үнэхээр хүндрэлтэй байгаа. Амаржих газрууд нь ачааллаа дийлэхгүйд хүрч, эхчүүд коридорт хэвтэн эмчлүүлж байна. Гэвч төрийн түшээд уг асуудалд төдийлөн анхаарал хандуулахгүй хойрго хандаж, төрөх эмнэлгийн барилга зургаан жилийн турш баригдаагүй байгаа юм. Баригдах эсэх нь ч эргэлзээтэй. Шинэхэн төрөх эмнэлэгт хэзээ бяцхан үрсийн дуу цангинахыг цаг хугацаа харуулах л үлдлээ.

 

С.ИЧИНХОРЛОО

 


URL:

Сэтгэгдэл бичих