Дуулиан: Гадаад хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн Л.Болд Ш.Алтантуяагийн алуурчдад оноосон ялыг хөнгөлөхийг уриалжээ
2006 онд Малайзад амиа алдсан монгол бүсгүй Ш.Алтантуяагийн хэрэг одоо ч хөндөгддөг. Учир нь энэ хэрэгт Малайзын төрийн өндөр албан тушаалтнуудтай холбогдсон учраас тэдний өрсөлдөгчид улс төрийн шалтгаанаар хөнддөг. Харин манай улсад Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шүүгээгүй, жинхэнэ гэм буруутнууд ял шийтгэлээс холуур өнгөрч байна гэх мэтээр бичдэг.
Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Ш.Алтантуяагийн хэргийн тухай Малайзын хэвлэлүүд дахин шуугилаа. Энэ удаа хэвлэлүүд улс төрийн шалтгаанаар бус, Монголын хууль тогтоогчийн тависан илтгэлийг сонсоод гайхсаны улмаас энэ хэргийг хөнджээ.
Учир нь Монголын төрийн өндөр албан тушаалтан тус улсад болсон олон улсын хурал дээр Ш.Алтантуяаг хөнөөсөн гэмт этгээдүүдийг цаазаар авах ялаар шийтгэх ёсгүй гэсэн утгатай илтгэл тавьжээ.
Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт Цаазаар авах ялын тухай Азийн бүс нутгийн анхдугаар их хурал Малайзын Куала Лумпурт болсон байна. Энэ хурал дээр Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн Л.Болд оролцож илтгэл тавьжээ.
Гадаад хэргийн экс сайд илтгэлийнхээ үеэр Ш.Алтантуяагийн хэргийг цаазаар авах ялыг халах шалтгаан хэмээн харахыг уриалсан байна.
УИХ-ын гишүүн Л.Болд “Ш.Алтантуаягийн үхэл хэн нэгнийг хөнөөх нь буруу гэдэг сургамж болох ёстой” хэмээн хэлжээ. Мөн цаазаар авах ял бол харгис бөгөөд засгийн газрууд гэмт хэрэгтнүүдийг цаазаар авах нь муу үлгэр дууриал үзүүлдэг” хэмээн ярьсан нь олон хүнийг гайхашруулав.
Ш.Алтантуяа 2006 оны 10 сарын 18 өдөр бусдын гарт амиа алдсан бөгөөд цогцсынх нь хэсгийг ойгоос олж байсан билээ. Энэхүү хэрэгт хоёр цагдаагийн ажилтанг буруутгаж цаазаар авах ял оноосон юм.
Түүнээс Малайзын сэтгүүлч “Та Малайзын засгийн газрыг Ш.Алтантуяагийн алуурчдад оноосон цаазаар авах ялыг хөнгөлөхийг уриалж байна уу?” хэмээн асуужээ.
Л.Болд “Бид зөвхөн шударга ёсыг л хүсч байна. Хүний эрхийн төлөөх тэмцэгчийн хувьд би нэг бодолтой. Гэвч Монголын иргэний хувьд бас өөр бодолтой” хэмээн хариулжээ.
Сэтгүүлч түүнээс тодорхой байр суурь хэлэхийг хүсэхэд Л.Болд “Би цаазаар авах ялыг хаана ч эсэргүүцнэ” хэмээн хариулсан байна.
Л.Болд цаазаар авах ялыг халахад улс төрийн шийдвэр шаарддаг тул засгийн газар хүний амь нас хамгийн үнэ цэнэтэй гэдгийг хүмүүст ойлгуулах ёстой хэмээн ярьжээ. Түүнчлэн Монгол Улс энэ жил шинэ хууль оруулж цаазаар авах ялыг албан ёсоор хална хэмээн мэдэгдсэн байна. Манай улс 2009 оны зургаадугаар сараас хойш цаазын ял гүйцэтгээгүй гэдэг мэдээллийг мөн өгчээ.
ИРГЭНЭЭ ХАМГААЛДАГГҮЙ, ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН МОНГОЛ УЛС
Гадаад хэргийн сайд асаны дээрх мэдэгдэл малайзчуудын амыг ангайлгав. Тэрхүү байдлыг сэтгүүлчдийн асуусан асуултуудаас, мэдээллийнх нь гарчигуудаас харж болохоор байлаа.
Олон улсын практикаас харахад дэлхийн улс орнууд ард иргэдээ ихээхэн хамгаалдаг. Хүний газарт хохирсныг нь бүү хэл, гэмт хэрэг үйлдсэн иргэнээ ч яаж орхихгүй өмгөөлж, хамгаалдагийг бид Жастин Капла нарын хэргээс харсан.
Гэтэл олон жилийн турш шийдвэрлэгдэхгүй явсан Ш.Алтантуяагийн хэрэгт хариуцлага тооцуулахын төлөө Монголын засгийн газар, эрх баригчид ямар нэг алхам хийсэн билүү? Ш.Алтантуяаг хөнөөсөн 2 цагдаад өнгөрсөн жил цаазаар авах ял оноосон. Гэтэл Монголын Гадаад хэргийн экс сайд, УИХ-ын гишүүн нь дээрх мэдэгдлийг олон улсын түвшинд, тэр тусмаа малайзчуудад, эрх баригчдад нь хандан хийсэн нь Монгол Улсыг иргэнээ хайхардаггүй орон болгон харуулж байна.
Л.Болдын талаас бол цаазаар авах ялыг халсан, хүний эрх, хүний амь насыг дээдэлдэг орон болгон харууллаа.
Харин харийн хэвлэлүүд үүнийг “Монголын Гадаад хэргийн экс сайд засгийн газрыг Ш.Алтантуяагийн алуурчдад оноосон ялаа хөнгөлөхийг “шаардлаа”” хэмээн бичсээр байна.
Ш.Алтантуяа Монголын иргэн үү, Малайзын иргэн үү хэмээн асууж ч болмоор өрөдвмөөр дүр зураг олон улсын түвшинд очлоо. Хэрвээ Малайзын эрх баригчид Ш.Алтантуяагийн алуурчдын цаазаар авах ялыг хөнгөлбөл Л.Болд хэлсэн мэдэгдэлдээ хариуцлага хүлээж чадах уу?
Д.Идэржаргал
www.24tsag.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
арай ч дээ. хэлэх ч үг алга. Алтантуяа хүн биш байсан юм уу. БОЛДОО ???????????????????????
Өөр дээр нь зовлон ирээгүй учраас хүний амыг юман чинээ бодолгүй золиослох эрх их хурлын гишүүн гэсэн сэтэртэй Л.Болдод байхгүй хэний эрхийг хамгаалах гэж гарснаа санаж чаддагүй мануухайг сонгосон сонгогчид минь иргээд өөрсдийг чинь хүн гэдэг эрхээ эдлэх эрхийг чинь улан доороо гишгэдэг сонгодог утгын илэрэл болж байна. Ард иргэд минь хүн дүрстэй мануухайнуудыг ахиж л битгий сонгоорой энэ явдал үүгээр л төгсгөл болог. Улс төрийн үхдэл болгож шүүх цаг ирнээ. Өрөөлийн зовлон өөр дээр чинь ирэхэд элэг зүрх чинь яаж өмөрхийг биеээрээ мэдэрхээр бусдын зовлонг бага ч атугай ойлгох болно амьдрал хариуг нь бариад өгнөө.
новш, новшийн новш
Оюутан байхын хөгийн эргүүтчихсэн төлөг байсийн. Сайн эцгийн нэрийг гутаах нь дээ.
энэ асуудал яагаад тэгсхийгээд чимээгүй болсон бэ.Мөнгө бүхнийг шийддэг энэ цагт Болдын тухай бичсэн сэтгүүлчид нэг сая, сонинд нь гурван саяийг өгч хаалтын гэрээ хийсэн байна