Зүүн өмнөд Азийн төв банкныхан Улаанбаатарт чуулж байна

18721_854250244629346_3085152166343649859_n

 

Зүүн Өмнөд Азийн 14 орны төв банкны бодлогын түвшний шийдвэр гаргагчид “Мөнгөний бодлого тодорхойлоход санхүүгийн зах зээлээс мэдээлэл цуглуулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах түвшинд хэрхэн үр дүнтэйгээр ашиглах нь” сэдвийн дор Улаанбаатар хотноо 2015 оны 6 дугаар сарын 14-19-ний өдрүүдэд нэгдсэн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

Уулзалт, хэлэлцүүлгийн гол зорилго нь санхүүгийн томоохон бодлого тодорхойлоход санхүүгийн мэдээллүүдийг хэрхэн цуглуулах, ашигтай мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үр дүнд бодлого боловсруулах, санхүүгийн зах зээлийн оновчтой бодлого төлөвлөхөд санхүүгийн мэдээллийн солилцоо, ашиглалтыг сайжруулах талаар харилцан туршлага, санал солилцоход оршино.
Зүүн өмнөд Азийн төв банкны уулзалт, хэлэлцүүлэгт Бангладеш, Бруней, Камбож, Энэтхэг, Индонейз, Лаос, Малайз, Монгол, Непал, Шинэ Гуяана, Филиппин, Шри-Ланк, Хятад-Тайвань болон Тайландын төв банкны төлөөлөл оролцож байна. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлгийг Монголбанкнаас зохион байгуулж байгаа аж.

10333745_854250251296012_2310299295575490650_o10733894_854250177962686_3245353352169823106_o10960443_854250171296020_2220523933042414631_o 11144951_854250201296017_2874992901731920472_o 11270281_854250247962679_1960423380862414215_o

11229442_854250301296007_2574968740375650400_o

 


URL:

Сэтгэгдэл бичих