Гэр бүлийн хүчирхийлэлд хүүхдүүд их өртөж байна
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах түр байрыг өнгөрсөн онд байгуулсан. Энэ хугацаанд 500 гаруй иргэнийг хамгаалалтандаа авчээ.
Эдгээрийн ихэнх нь хүүхэд байгаа юм. Тухайлбал, 500 гаруй иргэний 360 нь хүүхэд, 100 гаруй нь насанд хүрсэн хүн байна. Эдгээр иргэдийг хуулийн дагуу гурав хоног түр хамгаалах байранд байрлуулаад зохих газарт нь хүргэж өгчээ.
Гэхдээ ихэнх иргэдийн хувьд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж түр хамгаалах байранд ирсэн ч эргээд гэртээ харих хүсэлт гаргадаг байна. Үүнээс үүдэн эргэж хүчирхийлэл гарах тохиолдол бий гэв. Он гарсаар түр хамгаалах байранд авчирсан иргэний дөрөв нь өнгөрсөн жил мөн л хүчирхийллийн улмаас ирж байжээ.
Харин он гарсаар түр хамгаалах байранд 67 хүүхдийг авчирсан байна. Хүүхдүүдийг 1-6 хоног байрлуулжээ. Улмаар 32 хүүхдийг эргэж асран хамгаалагчид нь, 18-ыг нь Гэр бүл хөгжлийн төвд, 17-г нь Хүүхэд сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хүлээлгэн өгсөн байна.
new
URL: