МАХН-ын таван амлалт буюу биелэгдэшгүй даалгавар
МАХН-ын “Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөр, Шинэчлэлийн Засгийн газрын “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр” болон 2012 оны Нийслэлийн сонгуулийн “5 асуудал, 5 ирээдүй” мөрийн хөтөлбөрийг тус тус үндэслэн, “ШУДАРГА МОНГОЛ ХҮН” уриаг дэвшүүлж, аймаг, дүүрэг, сумын хөгжил, ард иргэдийн ирээдүйдээ итгэлтэй амьдралын нөхцөлийг ШУДАРГААР бүрдүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг сонгогч олон түмэндээ толилуулж байна.
УИХ-д суудалтай МАХН-ын “Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөр-ийн:
1. Улс төрийн хувьсгал–Олигархи дэглэмийн дарангуйллаас салгаж, улс төрийн хэлмэгдүүлэлийг таслан зогсооно
2. Шударга ёсны хувьсгал–Ард түмний хяналтыг тогтооно
3. Эдийн засгийн хувьсгал–Монголчууд эх орныхоо баялагтаа эзэн сууна
4. Нийгмийн хувьсгал–Өрх бүрийг ажилтай, орон байртай болгоно
5.Оюун санааны хувьсгал–Монгол хүнээ өргөн дээдлэж, соёл иргэншлээ хамгаална гэсэн зорилтуудыг өрх бүрт хүргэхээр орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг өргөн дэвшүүлж байна.
Энэ мэт Худал амлалтууд ахин 2016 оны сонгуульд хэрэглэгдэх үү? Уншигч сонгогчид нэгийг бодож хоёрыг тунгаана биз.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ард түмний хүсэлийг тусгасан л байна ш дээ энэ мөрийн хөтөлбөрт биелэгдэшгүй зүйл алга л байна . Байгалийн баяалгаа зөв ашиглавал монгол хүн бүр хувь хүртэж орон байр юм юмтай болох бүрэн бололцоотой ш дээ. Гэтэл одоогийн эрх баригчид найз нөхөд , ах дүү хамаатан садангаараа харийн тонуулчидтай нийлэн монголын баялгыг хүртэж байхад ард түмэндээ хүртээн гэж зөв зүйтэй мөрийн хөтөлбөр дэвшүүлж ажиллаж байна. Дэмжиж байна.