Элэгний хорт хавдар үүсгэх аюултай загасыг илрүүлжээ

32_9ebad01d85b4fa8de4ab752336077714d09d0d4f

Түүхий загасаар хийдэг Тайландын нэгэн зоог элэгний хорт хавдар үүсгэх аюултайг судлаачид тогтоожээ.

Эмч нар одоогоор нутгийн иргэдэд энэхүү загасны аюул, хор уршгийг тайлбарлан таниулах ажлыг эхлүүлээд байгаа аж.

Тайландын зүүн хойд хэсэгт байрлах Исаан бол далай тэнгисээс хол, хуурай, үржил шим муутай бүс нутаг юм.

Энэ бүс нутагт тус улсын хүн амын гуравны нэг хувь нь оршин суудаг бөгөөд тэдний ихэнх нь Лаосоос гаралтай иргэд байдаг гэнэ.

Исаан нь ямар ч орцыг ашиглан халуун ногоотой хольж, олон нэр төрлийн хоол хийдгээрээ алдартай нутаг аж. Нутгийн иргэд гол, нуурын уснаас жижиг засаг барьж, кой плаа гэх ааг ихтэй, хурц амттай хоолыг хийдэг. Тэд загасыг янз бүрээр хэрчиж, нутгийнхаа олон төрлийн ургамал, ногоо, дал модны шүүс, амьд улаан шоргоолж зэргээр амтлан түүхий хоол бэлтгэдэг юм. Энэхүү зоог нь нэлээд алдартай боловч маш их аюул дагуулсан хүнс гэдгийг эмч нар анхааруулж байна.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ


URL:

Сэтгэгдэл бичих