Суудлын автомашин микротой мөргөлдсөн ноцтой осол гарлаа
Өнөөдөр өглөө Баянгол дүүргийн 16 дугаар хороонд зам тээврийн ноцтой осол гарлаа. Тодруулбал, Гандантэгчинлэн хийдийн хойд авто замын зорчих хэсэгт микро автобустай, суудлын автомашин мөргөлдсөн байна. Ослын улмаас найман иргэн хүнд, хөнгөн гэмтжээ.
Мөн иргэн Б /26 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг нийслэлийн Онцгой байдлын газрын найман албан хаагч ажиллан, гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, ГССҮТ-д хүлээлгэж өгсөн байна.
URL: