А.Сүхбат аваргa “100 ч төгрөггүй байх үе надад хэд хэд гарч байсан

uls_557e35fda0a65_1

100 ч төгрөггүй байх үе надад хэд хэд гарч байсан. Нэг удаа гэр бүл маань огт мөнгөгүй болчихоод, идэх ч юм байхгүй. Гэтэл би улсын начин цолтой, хүн харахад нэг л том бөх яваад байдаг. “Хүүхэдээ яах уу, өлсөж байна” гэж Баясаа надад хэлсэн. Тэр өдөр барилдаантай байсан юм. Спортын төв ордон руу явах 100 төгрөг ч байдаггүй. Тэгсэн манай хүн “Бурхны өмнө 100 төгрөг байгаа” гэлээ. Би мөргөөд, гуйгаад нөгөө 100 төгрөгийг аваад гарсан.

Очоод тэр барилдаанд олон хүнд барилдаан хийсэн. Хамгийн гол нь “Охин чинь өлсөж байна” гэсэн үг, охины минь нүд өмнө харагдаад ямар ч байсан би сайн барилдах ёстой гэж бодоод зүтгэсэн. Тэгээд би тэр барилдаанд Б.Бат-Эрдэнэ аваргатай үзүүр түрүүнд үлдээд 250 мянган төгрөгийн бай шагнал авлаа. Автобусны ч мөнгөгүй байсан хүн чинь орой нь гурван тор идэх юм бариад, гэр рүүгээ таксидаж харьж билээ.
Тэгж хүнд хэцүү үеийг давж туулж гарсан минь эргээд бодоход их үнэ цэнэтэй санагддаг даа…


URL:

Нэр: Anonymous Огноо: 15 June 2015

Хм, чи мөнч сайхан худлаа залах юмаа. Ийм юм ярихаар хүмүүс чамайг өрөвдөж хайрлана гэж бодоо юу? Төрөлхийн толгой хоосон хүн өрөө хүсэхгүй бол хэзээ ч ухаан суудаггүй юм.

Нэр: Anonymous Огноо: 9 July 2015

А.Сүхбат 2014 онд дархан аваргын болзол хангасан.Маргалдах юу байна. Эрэмбэ гэдэг чинь хэн нь эхлээд болзол хангасан бэ гэдгээр нь ойлгох ёстой биш билүү. Тэгээд ч Ерөнхийлөгч эхлээд СҮХБАТАД цолыг ГАРДУУЛААД байсан шүү дээ.

Нэр: Anonymous Огноо: 17 July 2015

yagaad iim sonin hudal medee oruuldag bna aa manaihand huneer orovduuleh mood delgeree yu da

Сэтгэгдэл бичих