“Хүннү Молл”-ын эзэд
Монголын тэрбумтангуудын жагсаалтад нүд ирмэх зуур багтаж эхэлсэн “Хүннү Молл”-ын эздийн патиарыг уншигч та харж байна.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, түүний эхнэр Б.Энхгэрэл нар бол орчин цагийн хурган тэрбумтангууд. Нийслэлийн хамгийн тохиромжтой гэсэн газруудад “Хурд” группийн тэнгэр баганадсан өндөр барилгууд сүндэрлэх болсон нь эрхэм УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Энхгэрэл нарын мундагийнх.
Өдгөө тэд Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал руу явах замд “Хүннү Молл” хэмээх тансаг цогцолбороо байгуулсан нь ирээдүйд асар их ашиг орлого өгөх жуулчдын нүсэр байгууламж болох нь ойлгомжтой харагдана. Гаднах дизайнаасаа авахуулаад дотоод засал чимэглэл нь дэндүү гоёмсог уг цогцолборт орж үзээгүй хүн хүн биш гэсэн үг хүртэл цахим ертөнцөд газар авсан нь энэхүү төв ямархуу чансаатай болохыг гайхуулах мэт.
Б.Чойжилсүрэн 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгодсон учир “Хурд” группийг түүний эхнэр Б.Энхгэрэл удирддлаг гэнэ лээ.
“Хурд” групп, “Хурд-хүнс”, “Хурд-Авто”, “Хаус-интест”, “Талын шонхор”, “Саудгобиколдтранс”, “Саудгобиблейкгоул”, “Apartment KH”, “Хурд лочистек”, “Хурд авомотив”, “хурд интернейшнл” гэсэн компаниудын эзэд тэднийг дэндүү хөдөлмөрч, бизнес ухаан сайтай хүмүүс гэдэг юм билээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
хүннү моллд нээгдэж буй абсолют орос дэлгүүрийн зарим бараа жн молоко нь зүгээр л ус манайхан юм үзсэн юм шиг байцгаа л даа чанаргүй дэмий зүйл дэмий шүү дээ