Сонгуулийн дүн хараахан гараагүй байна

uls_557e1ce0c63ac_1

 

 

Улаанбаатар хотын анхны дагуул хот Налайхын захирагчийг сонгох сонгууль өчигдөр 22.00 цагт албан ёсоор дууссан. Сонгогчдийн нийт ирц 51 хувьтай байж, сонгууль хүчинтэй болсон гэж үзэн ажлын хэсгийнхэн үргэлжлүүлэн саналаа тоолж байгаа аж. Энэ талаар албаны хүнээс тодруулахад саналыг гараар тоолж байгаа учир дуусаагүй байгаа аж. Сонгуульд хэн ялалт байгуулсан нь тун удахгүй тодорхой болно. Энэ талаарх мэдээллийг бид эргэн сурвалжлах болно.


URL:

Сэтгэгдэл бичих