16 шүүгчид холбогдох 14 гомдлыг хэлэлцлээ
Шүүхийн ёс зүйн хорооны гомдол хянан хэлэлцэх хуралдаан боллоо. Хуралдаанаар нийт 16 шүүгчид холбогдох 14 гомдлыг хянан хэлэлцэж, 11 шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 2 гомдлыг шүүгч болон гомдол гаргагчийн хүсэлтээр хойшлуулж, 1 шүүгчид сахилгын хэрэг үүсгэж тус тус шийдвэрлэсэн байна.
URL: