Исламын улсыг дэмжсэн жиргээч 15 жилийн ял авч магадгүй
АНУ-д олон нийтийн сүлжээ сайт Твиттерээр “Исламын улс” бүлэглэлийг дэмжсэн жиргээч хүүд 15 жил шоронд хорих ял тулгаад байна. 17 настай Али Шукири Амин гэгч Твиттер хуудсандаа исламын хэт даврагчдыг дэмжсэн 7000 гаруй жиргээ постлосноос хуулийн хариуцлага хүлээхэд хүрчээ. Түүний хэргийг Виржиниа мужийн Александриа хотын шүүхэд хэлэлцэж байгаа аж.
Али Шукири Амин олон нийтийн сүлжээгээр “Исламын улс” бүлэглэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг уриалж, Сири руу хамтдаа явахыг хүсвэл холбогдохыг санал болгох зэргээр хэт даврагчдыг дэмжсэн жиргээ бичсэн ажээ.
Uls.mn
URL: