Номин холдинг ХХК-НИЙ УБ-ИМПЕКС компани нь ард иргэдээ хуурч байна

hfdЭдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа ч арай ч манайхан хуршсан мах, махны өвдөл цөвдөл идэхтэй ч тулаагүй байлтай. 3 сая иргэн, 50 сая мал бодоод үзэхэд л хангалттай тоо. Гэтэл өнөөгийн нийгэмд мөнгө л олж байвал ямар ч хамаагүй аргаар хуурч мэхлэх бол юу ч биш хэмээн бодсон хувийнэ хэвшлийн томоохон компаниудын увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байна. Манайдаа л томдоо тооцогддог Номин холдинг ХХК-НИЙ УБ-ИМПЕКС компани нь ард иргэдээ хуурч муудсан махаар хоногийн өлөө залга гэж доромжилж суугаа нь юу гэж ойлгож вэ?

Номин холдинг ХХК-НИЙ УБ-ИМПЕКС компаний дэвшилтэд технологиор ангилж ялгасан үхрийн цул мах гэж зарж байгаа ууттай маханд хуршсан, хатсан махны хог, махны хальсны хаягдлыг дунд нь хольж, ард түмнээ хуурч доромжилж байна. Энэхүү махыг үйлдвэр комбинатын НОМИН АГУУЛАХ ХУДАЛДААНЫ төв дэлгүүрт зарж байна. Бусад сүлжээгээрээ бас зарж л байгаа даа. БОЛГООМЖЛООРОЙ. хэмээн нэгэн хэрэглэгч олон нийтийн сүлжээгээр зургийг нь авч, цацсан байна.

Ийнхүү төрийн мөнгөний бодлогоор дэмжиж ажилладаг хувийн хэвшлийн томоохон компаниуд нь ард түмнээ эдийн засгийн хямралтай байгаа үед нь шулах аргаа нарийсгаж байгаа нь харамсалтай.

 

 

Эх сурвалж www.fact.mn

ЧОЙ


URL:

Нэр: ИРГЭН Огноо: 15 June 2015

БОЛЬЁ ОО

Сэтгэгдэл бичих