БЗД-ийн Татварын хэлтсийн дарга Ц.Сайнбуян 1 тэрбум 134 саяын шагнал хүртжээ

14483_349 bzdiin_zur2 bzdiin_zurag

БЗД-ийн Татварын хэлтсийн дарга Ц.Сайнбуян гэж мундаг сайн ажилтан байдаг сурагтай. Тэр нөхрийг ажилдаа гаргууд сайн гэдгийг нь ч баталгаажуулж, мундаг сайн үүрэг даалгавараа биелүүлсэн гэдэг үндэслэлээр Засаг дарга Д.Пүрэвдаваа нь шагналд тодорхойлж үр дүнгийн биелэлт нэртэйгээр 1 тэрбум 134 сая төгрөгийг олгох шийдвэрийг эрх мэдлээ ашиглан гарган өгч, тансаглуулсан байгаа юм. Нөгөө талдаа үүнийг нь өөрийн эрх мэдлийг ашиглан төрийн хуулиар халхавчилсан халаасаа түнтийлгэгчид монголын төрд олширсоор байгаагийн тодхон жишээ хэмээн тайлбарлаж болох. Учир нь сүүлийн үед татварынхан өөрсдийгөө шагнадаг мода дэлгэрч татвар төлөгчдийн мөнгөөр халаасаа түнтийлгэгчид олширсоор байгааг ил далд бишгүй л ярьцгаах болж. Гэтэл  БЗД-ийн Татварын хэлтсийн дарга Ц.Сайнбуян гэдэг хүн үр дүнгийн гэрээ нэрийдлээр 1 тэрбум 134 сая төгрөгийг байгууллага нь өөрсдийгөө шагначихаад хээв нэг байцгаах юм. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, татвар төлөгчдөөс авлига авч улмаар өөрсдийгөө урамшуулна. Ёстой л нөгөө чадаж байгаа юманд арга байхгүй гэгчийн үлгэр л болоод байх шиг.

Өнөөдөр ард иргэд цэцэрлэг, сургуулийн хомсдолд орж төрөөс нэхэмжилж суух. гэтэл төрийн нэрийг барьж ажил хийж байгаа нөхдүүд өөрсдийгөө сайн ажилласан хэмээн тодорхойлж шагнал урамшуулал хүртээд байгаа нь ардчилсан шударга нийгэмд арай л даварсан үйлдэл гэлтэй.

Үгүй ядаж л БЗД-ийн Татварынханы халаасалсан 1 тэрбум 134 сая төгрөг бол нэг цэцэрлэгийн мөнгө шүү дээ. Гэвч тэдний хувьд иймэрхүү үг хэлэх ёстой л элсэнд ус асгахын дайтай сонсогдох зүйл биз.

Жил хүрэхгүй хугацаанд Татварын дарга болсон энэ залуу их л сайн ажилласан болоод өөрийгөө шагналд тодорхойлсон байх гэж та бодож болох талтай. Яагаад гэвэл Ц.Сайнбуян нь 2013 оны хавар БЗД-ийн Татварын хэлтсийн дарга болсон. Магадгүй нам ялбал цаанаасаа зохион байгуулалттай эрх мэдэлтэй болно гэдгээ мэдэрч энэ бүхнийг хийсэн байх. Мэдээж тэд эрх мэдэлтэй болохоор татвар төлөгчдийн мөнгөөр яаж тоглох вэ гэдэг замаа олчихсон байсан учраас ийм зоригтой үйлдлүүдийг хээв нэг хийж сууна. Тийм болохоор л БЗД-ийн Татварынхан өөрсдийгөө шагнасан гээд байгаа 1 тэрбум 134 сая төгрөгнөөс Ц.Сайнбуян дарга өөрийгөө 268 саяар нь шагнасан бололтой. Энэ бол АТГ-ын анхааралдаа авах зүйлийн нэг яах аргагүй мөн. Өнөөдөр Монгол Улсын Төсвийн хууль бусад хуулиудыг үзэхэд дурын нэг байгууллага өөрсдийгөө 1 тэрбум төгрөгөөр давж шагнах ямар ч хууль эрхзүйн орчин байхгүй. Тийм учраас л хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авах нь зүйн хэрэг биз. Татвар төлөгчид та бидний мөнгөөр ийнхүү төрийн нэр барьж үүрэгт ажлаа хийж байгаа хүмүүс эрх мэдлээ ашиглан үрэн таран хийж байгаад харамсахгүй байхын аргагүй. Татварынхан гэж төрөөс төрсөн тэрбумтнуудын асуудлыг нэг тийш нь хандуулахгүй бол эхнээсээ дээлээ нөмөрч болдогийг Ч.Гансүхийн хэрэг ч харуулаад өгсөн. Гэхдээ татварынхантай холбоотой авлига хээл хахууль, хулгай шагналын хэрэг энэ мэтээр дуусахгүй шинжтэй.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=14483


URL:

Сэтгэгдэл бичих