18 метр урттай автобус Монголд орж иржээ

527-1434172102f21fdae803490c21603d4ad360ae1744_LУлаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явах таван хаалгатай 18 метрийн урттай угсраа автобус Монголд орж ирлээ.
Энэ автобусыг эхний ээлжинд Энхтайвны өргөн чөлөө буюу Таван шарын уулзвараас Офицеруудын аюулгүйн тойрог хүртэл үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ.
Уг автобус нь Беларусь улсын “МАЗ” компанид үйлдвэрлэсэн 120 хүний багтаамжтай, хүйтэн, дулааны улиралд тохируулсан тусгай системтэй, цонх нь цантдаггүй, агааржуулагчтай гэдгээрээ онцлогтой. Угсраа автобусыг үйлчилгээнд гаргахтай холбогдуулан Таван шараас Офицеруудын аюулгүйн тойрох хүртэл эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замын  автобусны буудлуудын кармаг битүүлэх, 1-р эгнээг тусгаарлах, хучилтын эвдрэлийг засах зэрэг ажлууд хийх юм.
Одоогоор Энхтайвны өргөн чөлөөнд хийж буй дулааны шугамын өргөтгөлийн ажлаас шалтгаалан учраас угсраа автобусыг хэзээ үйлчилгээнд явуулах нь тодорхойгүй байгаа аж.

 


URL:

Нэр: zochin Огноо: 14 June 2015

goy goy uneheer taalagdaj baina shuu.

Сэтгэгдэл бичих