Бэлэг эрхтэн суулгуулсан эр удахгүй хүүхэдтэй болох гэнэ
Тодруулбал, Өмнөд Африкийн Кейптаун хотын иргэн 21 настай залуу өнгөрөгч оны сүүлээр бэлэг эрхтэн суулгах мэс ажилбарыг хийлгэж, өнгөрсөн гуравдугаар сард эмч мэргэжилтнүүд хагалгаа амжилттай болсон талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл залуу удахгүй аав болох гэж байгаа тухай эмч нар зарлалаа. Тус мэс заслыг удирдан явуулсан эмч Андре Ван Дер Веруе “тэр залуугийн найз бүсгүй нь одоо дөрвөн сартай жирэмсэн. Түүний бэлэг эрхтэн ямар нэг хүндрэлгүй үүргээ сайн гүйцэтгэж байгаад бид баяртай байна” гэж ярьжээ.
Гурван жилийн өмнө бэлэг эрхтэнээ тайруулсан уг залууд “шинэ” бэлэг эрхтэн суулгах мэс ажилбар есөн цагийн турш үргэлжилсэн байна. Өмнөд Африкт жил тутам 250 хөвгүүн хөвч таслуулах, бэлэг эрхтний уруулыг огтлох үеэр гэмтэл авч, улмаар бэлэг эрхтэнээ авахуулдаг гэсэн тоо баримт байдаг ажээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: