Жессика Альбагийн шуналд хязгаар үгүй

Өнгөрсөн сард жүжигчин, ажил хэрэгч бүсгүй Жессика Альба өөрийгөө хөгжүүлж хөрөнгөжсөн хамгийн баян эмэгтэй хэмээн Форбс сэтгүүлийн хавтсыг чимэглэсэн билээ.

Өдгөө Жессика өөрийн бүх анхаарлыг экологийн цэвэр бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг The Honest Company компаниа хөгжүүлэхэд хандуулж байгаа аж. Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа 34 настай од бүсгүй өөрийнх нь компанийг дэндүү дутуу үнэлсэн хэмээн ярьжээ.

Түүний хувьд нэг тэрбум доллар гэдэг дэндүү бага үнэ аж. “Үнэндээ бол миний компани түүнээс ч илүү үнэтэй. Нэг тэрбум миний хувьд маш бага тоо” гэж Альба өгүүлэв. Цаашид Жессика улам эрчтэй ажиллан компаниа салбартаа тэргүүлэгч болгох гэнэ. Өдгөө Жессикагийн хөрөнгө 200 сая долларыг хол давжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих