“МДТОФ” ХХК нь иргэдийг хохироосныг шүүх тогтоолоо

1434087462557a702681873МДТОФ ХХК-ийн нэхэмжлэлтэй, тус газрын улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 0000196 дугаартай шийтгэврээр ногдуулсан 10,000,000 төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах, “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 Монгол Улсын стандартад өөрчлөлт оруулахыг Стандарчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээр шийдвэрлэгдлээ.

МДТОФ ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, москвагийн гудамжинд байрлах “Дархан цогцолбор” хороолол болон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Үйлдвэрчин” хорооллоос 124 иргэнд орон сууц худалдаалахдаа талбайн хэмжээг дутуу худалдаж, 633 сая төгрөгийн хохирол учруулсан боловч уг хохирлыг барагдуулаагүй тул торгууль ногдуулсан байдаг.

МДТОФ ХХК нь сүүлийн 1 жил гаруй хугацаанд иргэдэд учруулсан их хэмжээний хохирлыг нөхөн төлөхөөс татгалзаж байсан бөгөөд энэ хугацаанд шүүх хуралдаан давхацсан, итгэмжлэгдсэн төлөөлөгч ээлжийн амралттай, эмчлүүлж байгаа, эмнэлгийн хяналтанд байгаа, өмгөөлөгч авах шаардлагатай, өмгөөлөгч оюутнуудад хичээл зааж байгаа, захирамжид гомдол гаргана гэх мэт шаалтгаанаар нийт 19 удаа  шүүх хуралдааныг хойшлуулсан.

2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс ШӨХТГ-ын улсын байцаагчийн 10,000,000 төгрөгийн торгуулийг хэвээр үлдээж, мөн “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 Монгол Улсын стандартыг хууль тогтоомж зөрчөөгүй  тул өөрчлөлт оруулахгүй байхаар шийдвэрлэв.

Ийнхүү Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд иргэдэд учирсан хохирол болох 633 сая төгрөгийг бүрэн барагдуулах боломж бүрдэнэ.

Б.Анир

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих