Америкийн зэрлэг Монголчууд буюу “Mongols”
Хилийн чанад дахь дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болох Америкт Чингис хааны байлдан дагуулал, монголчуудын баатарлаг түүхээр бахархдаг хэсэг залуус “Mongols” буюу “Монголчууд” гэсэн нэрийн дор нэгджээ. Гэвч тэд бол хууль бус үйлдэл хийдэг бидний мэдэхээр мафынхан /Америкт гангстер бүлгийнхэн гэдэг/. 40 гаруй жил АНУ-ын гэмт хэргийн ертөнцөд амь бөхтэй оршсоор байгаа “Mongols”-ийн тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1. Тэднийг бусдаас ялгахад амархан бөгөөд ар нуруундаа “MONGOLS” хэмээн цагаан дээр хараар бичсэн савхин хүрэм өмсдөг.
2. Харин бүлгийн албан ёсны энэ хүрмээ өмсөөгүй үедээ “МРРМ” гэсэн бичиг бүхий хувцас өмсдөг аж.
3. Энэ нь “Мongols Forever Forever Mongols” буюу “Монголчууд үүрд мөнх” гэсэн утгатай.
4. Тэд бас “Ойрхон байгаа монголдоо тусла” гэсэн уриатай.
5. Монголчуудын нэрийг зээлдсэн тэд захиалгат аллага хийхээс гадна хар тамхи, зэвсэг худалдаалдаг, авлига, рекит, мөнгө угаах, мотоцикль хулгайлах гээд хамаг л бүтэхгүй, хууль бус зүйлүүдийг хийдэг байх юм.
6. Тус бүлгийн лого нь мотоцикль унасан, нүдний шил зүүсэн монгол маягийн үстэй баатрын зураг байдаг.
7. Америкийн цагдаа болон тагнуулынхан “Mongols” нийт 500-750 гишүүнтэй гэж үздэг ч тэд өөрсдөө 1000-1500 гишүүнтэй хэмээн мэдэгдэж байжээ.
8. Төв байр нь АНУ-ын Калифорни мужийн зүүн хэсэгт байдаг.
9. АНУ-ын 14 мужид салбартай бол дэлхийн 13 оронд энэ бүлгийн гишүүд байдаг гэж Википедиа сайтад бичжээ.
10. Энэ дундаас хамгийн их шуугиан тарьдаг нь Герман дахь салбарынхан нь. Үнэндээ тэд Германчууд биш бөгөөд 2010 онд Лебанон улсаас дүрвэж ирсэн хэсэг залуус гэмт хэргийн шинжтэй бүлэглэлд нэгдсэн “Mongols” байжээ.
11. Энэ нь ислам шашинтай орны хүмүүс “Mongols”-д нэгдсэн анхны тохиолдол. Тэдний эхнийх нь 1980-аад онд ирсэн бөгөөд өөрсдийн гэсэн орон зайг бий болгон 2600 гишүүнтэй болжээ.
13. Тэд ахлагчаа “Ерөнхийлөгч” гэж нэрлэдэг. Герман дахь “Mongols”-ын Ерөнхийлөгч “Мустафа Б” гэгч саяхан мотоциклийн ослоор нас барсан бөгөөд түүний оронд “Ибрахам М” нэртэй зэвсгийн наймаачин удирдах болсон байна. Харин тэдний дунд жинхэнэ монгол цустай хүн байдаг гэсэн мэдээлэл байхгүй.
14. Эдгээр залуус Чингис хааныг энэ дэлхийн хамгийн агуу дайчин байсан хэмээн шүтдэг үнэнч фенүүд нь гэнэ.
15. Тийм ч учраас монголчууд шиг дэлхийг эзлэнэ хэмээн гэнэхэнээр ярьдаг байна. Мэдээж тэд дэлхийг байлдан дагуулж эзлэхийн тулд эхлээд Америкийн бусад мафынхантай тулгарах нь гарцаагүй.
16. Энэ бүлэглэл 1969 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 44 “нас” хүрчээ. Анх үүсгэн байгуулагчид нь аль хэдийн өвөө болсон гэсэн үг.
18. “Mongols” дэлхийн хамгийн томд тооцогддог мөн л хууль бус үйл ажиллагаа явуулдаг “Неlls Angels” буюу “Тамын элч” гэдэг мотоцикльчдын бүлэгтэй дайсагналцсаар иржээ.
19. Тэдний энэ олон жилийн тэмцэлд хоёр бүлгийнхэн цөөнгүй хүнээ алдсан байна.
20. 1998 онд тусгай ажилтан Билл Кюүнийг Чингисийн “Сахилгагүй” фенүүд дунд нууцаар оруулж бүлгийн 54 гишүүнийг хар тамхи зарсан, мотоцикль хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан баривчилж байжээ.
21. Харин хамгийн сүүлд 2008 онд тагнуулынхан дахин нууц ажиллагаа явуулж 38 “Монгол”-ыг баривчилжээ.
22. Энэ баривчилгааны үеэр Ерөнхийлөгч Рубен Кавазос баригдаж 20 жил хорих ялаар шийтгүүлсэн.
23. Калифорнийн уламжлалт Ланкастер баярт энэ бүлэглэлийн гишүүн гэх 800 хүнийг оролцуулахгүй байх шийдвэрийг амбан захирагч нь гаргаж байжээ. Тэднийг баярын үеэр зочид буудлын өрөө захиалахыг нь ч хориглосон байдаг.
24. Мичиганд мөн “Mongols MC” /Mongols motorcycle club/ бий. Тэд 1970, 1980-аад онд гарч ирсэн ч Калифорнийн “Монголчууд” шиг хууль бус үйлдэл хийдэггүй. Зөвхөн мотоциклийн цугларалт зохион байгуулдаг чоперчид аж.
URL: