“Хүннү” хамтлаг БНСУ-ыг алмайруулжээ

Үндэсний хөгжмийг бөмбөрийн хэмнэлтэй хослуулан тоглодог Монголын анхны бөмбөрийн “Хүннү” хамтлагийнхан “Sacheon International Percussion Festival”-д амжилттай оролцоод ирлээ.  Тус хамтлагийнхан өчигдөр эх орондоо ирсэн байна.

“Sacheon International Percussion Festival”-д 80 гаруй орны хамтлаг оролцож, бөмбөрийн хэмнэлийг үзэгчдэд мэдрүүлжээ. Сураг сонсох нь ээ Монголын “Хүннү” хамтлаг БНСУ-ыг үзэгчдийг эзэгнэсэн гэнэ. Тэд энэ сарын 7-нд тоглолтоо сонирхуулсан байна. Тус фестивальд энэ жил анх удаа Монгол хамтлаг оролцож байгаа юм. Фестиваль энэ сарын 4-7-ныг хүртэл үргэлжилжээ.

“Хүннү” хамтлагийг “Бөртэ” хамтлагийн цохивор хөгжимчин Б.Ганхөлөг санаачлан энэ жил байгуулжээ. Ийнхүү “Хүннү” хамтлаг анхны олон улсын фестивальдаа амжилттай оролцож, БНСУ-чуудыг гайхшруулаад иржээ. Тус хамтлагийнханд цаашдын уран бүтээлийн өндөр амжилт хүсье.


М.Дөл


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих