Р.Гончигдорж авилгачдыг өршөөх хуулийг ахин санал хураалгаж байж авч үлдлээ (Бичлэг)

cbdfddab-c595-4988-9b0b-4f9df692af75Өчигдөр Монголын Парламентын нэгэн гутамшигт өдөр боллоо. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль буюу авилгач дарга нарыг АТГ мөрдөж мөшгөхгүй ахин хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх тухай хуулийг МАН-ын болон АН-ын гишүүд эсэргүүцэн унагаав.

Гэтэл МАХН-МҮАН -ын бүлгийн дарга Батцэрэг гэгч этгээд “Ийм зүйл байхгүй ахиад санал хураалгаж өгнө үү” хэмээн жүжиг тоглож үүнийг нь хурал даргалагч Р.Гончигдорж хэмээх этгээд зөвшөөрч энэ хооронд лоббинд автсан зарим МАН-ын гишүүд урван анх өгсөн саналаасаа эсрэг санал өгч хуулийг дэмжлээ.

Ийнхүү Чингис Самурай бондууд Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс хулгай хийсэн авилгачид өршөөгдөх боломж нээгдлээ хэмээн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар гомдол мэдүүллээ.


URL:

Сэтгэгдэл бичих