ОЛИМПИЙН ӨМНӨХ ХАРИУЦЛАГАТАЙ ЖИЛ ЧӨЛӨӨТИЙНХӨН ХООРОНДОО ШҮҮХДЭЛЦЭХ НЬ

Катарт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор чөлөөт бөхийн баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хилийн чанадыг зорьсон ч эрэгтэйчүүдийн шигшээ багийн гурван тамирчин визний зөрчлөөс болж хил давж чадаагүй юм. Үнэндээ зүгээр нэг визний зөрчил байгаагүй гэдэг нь дараа нь тодорхой болсон юм.
olloo_mn_1434069629_IMGS5010382619757201505180646
Тодруулбал шигшээ багийн тамирчин Э.Хүдэрбулга,  нар хуурамч визний асуудалд холбогдож, гэмт хэрэгтэн болохын наагуур юм болж байж эх орондоо ирсэн билээ. Тэдний өмнөөс дасгалжуулагч, багш нар нь дэвжээнд гарч барилдаж олныг гайхшруулсан. Энэ тухай мэдээ ОУ-ын зарим мэдээллийн агентлагуудаар гарч байсан юм.

Чухам энэ явдлаас хойш МЧБХ дотооддоо нэлээд асуудалтай байгааг олон түмэн мэдэж авсан. Тэмцээнээс эргэж ирээд тамирчид болоод дасгалжуулагч нар холбооны удирдлага тэр дундаа Ерөнхийлөгч Д.Дагвадоржийгоо энэ бүхний гол буруутан нь хэмээн мэдэгдсэн юм.

Ингээд тэд энэ хугацаанд МЧБХ-нд чухам юу болж байсан талаар мэдээлж, болохгүй бүтэхгүй бүхэн энд өрнөж байсан гэдгийг хэлсэн. Түүнчлэн дасгалжуулагч нар санхүүгийн ноцтой баримтуудыг ч олон нийтэд танилцуулсан. ОУ-ын тэмцээн зохион байгуулах мөнгийг дундаас нь авдаг, өөр зүйл зарцуулдаг гэх мэтчилэн нэлээд зүйлийг Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар тэргүүтэй дасгалжуулагч нар хэлж байсан юм. Мөн Д.Дагвадорж эрэгтэй, эмэгтэй багуудыг ялгадаг, тамирчидтай зүй бус харьцдаг зэрэг ёс зүйгүй үйлдэл байнга гаргадаг. Тиймээс цаашид энэ хүний дарангуйлал дор ажиллаж чадахгүй хэмээж байсан.

Харин энэ бүхнийг  Д.Дагвадорж тэргүүтйэ холбооныхон үгүйсгэж байсан юм. Тэгвэл тэрбээр нэр төрөө сэргээлгэхээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд гомдол гаргажээ.  Хэргийн хариуцагч нь Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Л.Энхбаяр нар аж.

Харин ард түмэндээ хүндлэгдсэн их аваргын энэ үйлдлийг олон нийт буруушааж байна. Мэдээж хэрэг дасгалжуулагч нар ор үндэсгүй зүйлийг нэг л өдөр яриад гараад ирэхгүй гэх хүмүүс олон байгаа юм. Ямартай ч олимпийн өмнөх тун хариуцлагатай жил манай улсын нэрийг дэлхийн тавцанд гаргах боломжтой топ төрлүүдийн тоонд багтдаг чөлөөтийнхөн дотооддоо ийнхүү зөрчилдөж байгаа нь сайны дохио лав биш.

Б.Сансар
olloo.mn

URL:

Нэр: Anonymous Огноо: 12 June 2015

Хүн хэлээрээ мал хөлөөрөө учраа олдог байхад та нар дуугүй хариуцсан ажлаа хийцгээгээч

Нэр: Anonymous Огноо: 12 June 2015

Уралдаан тэмцээндээ бэлдэхийн оронд уралцаад уралцаад яадаг байнаа. Өчүүхэн юмнууд тамирчдад гай бололгүй зайлцгаа, та нараар дутахгүй, үтэр зайлцгаа

Сэтгэгдэл бичих