NBA, NIKE компанитай 1 тэрбум ам.долларын гэрээ байгууллаа

1ba72e363f697c7b80a711574dcb9918Спортын зах зээлийг магнат “NIKE” компани 2017-2018 оны улирлаас “NBA”-н өмсгөлүүдийг үйлдвэрлэх эрхийг эзэмших гэрээг лигтэй байгуулсан тухай “Bloomberg” өнөөдөр мэдээллээ.

NIKE-н лого анх удаагаа тоглолтын өмсгөл дээр байршихаар болжээ. Худалдаанд гарч байгаа өмсгөл, бүх оддын өмсгөлүүд дээр л ADIDAS-ын лого байдаг болохоос биш, тоглогчдын өмсгөл дээр байдаггүй. Харин энэ давуу эрх NIKE компанид олдож байгаа аж.

Найман жилийн хугацаанд үргэлжлэх гэрээ 1 тэрбум долларын үнэтэй бөгөөд WNBA буюу эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн лиг, хөгжлийн лигийн өмсгөлүүд ч давхар харъяалагдах гэнэ.

Энэ оны гуравдугаар сард ADIDAS компанитай хамтран ажиллах гэрээгээ 2016-17 оны улирлаар дуусгавар болж байгаагаа мэдэгдсэнээс хойш NIKE орон зайг нь эзлэнэ гэдэг таамаг явах болсон. Угаасаа ч Америкийн зах зээл дээр сагсан бөмбөгийн пүүзний борлуулалтаар Nike компани тасархай тэргүүлдэг юм. Тиймээс Adidas-г NIKE орлож байгаа нь сюрприз мэдээ болсонгүй.

Америкдаа хамгийн их үзэгчтэй NFL нь NIKE компанитай дээрхтэй ижил гэрээтэй ажилладаг байна. Харин NBA-н одууд болох Леброн Жеймс, Кевин Дурант, Коби Брайнт, Кармело Энтони зэрэг одууд өөрсдийн нэрийн пүүзийг гаргах гэрээтэй ажилладаг байна.

О.Мөнхдуулга

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих