Сансарт порно кино хийхээр болжээ

watermark

Сансар орчлонгийн хязгааргүй уудамд дэлхийн анхны порно кино хийх санаачилгыг “PornHub” компани гаргажээ.

Порно од Ева Ловиа, Жонни Синса нар удахгүй сансарт нисэх гэнэ. Мэдээж, тэд сансарт ажлаа хийхийн өмнө 6 сарын турш бэлтгэл сургуулилтад хамрагдахаар болжээ.

“Хүн төрөлхтөн сансарт амьдралын бүхий л талыг сонирхсоор байх нь гарцаагүй. Түүний дотор сансрын сексийг ч сайтар судлах хэрэгтэй. Дэлхийн татах хүчийг даван туулж түүхийг бүтээлцсэн агуу Гагарин, Армстронг нарын араас бид ч сансарт хөл тавина” гэж порно студийн төлөөлөгч мэдэгдэв.

Насанд хүрэгсдэд зориулсан сансрын анхны порно киноны төсөв 3,4 сая  доллар юм байна. Продюсерууд энэ мөнгөө зөвхөн хандиваар бүрдүүлэхээр төлөвлөжээ. Харин хамгийн их хандив өргөсөн хүмүүс порно киноны зохиолыг бичих эрх авах юм байна.

Гэхдээ порно оддын баг сансарт хэр их удах талаар мэдээ одоогоор алга.

www.mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих